Төмөр зам доогуурх Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг 2024 оны есдүгээр сард нээсэн. Гүйцэтгэгч компанийн зүгээс тус нүхэн гарцын гэрэлтүүлгийг хувийн аж ахуйн нэгжээс түр шийдвэрлэж байсан бөгөөд төлөвлөгөөт хугацаанд тогтвортой эх үүсвэрээс цахилгааныг шийдвэрлэж, гэрэлтүүлгийг бүрэн ажиллагаанд оруулжээ. Тус нүхэн гарц доторх гэрэлтүүлэг ажиллахгүй байсан билээ.
Анх Таван шарын нүхэн гарцаар өдөрт 30,000 машин нэвтрэх тооцоог гаргаж байсан ч ачааллыг бодитоор тооцоолоход өдөрт 43,000- 45,000 хүртэл авто машин нэвтэрч байгаа аж.
Харин бусад байршлын нүхэн гарцын тухайд Нэгдсэн төслийн удирдлагын газрын Авто замын байгууламжийн захирал А.Ербол “Төслийн дараагийн шатанд Гермес төв болон Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд нүхэн гарцтай холбоотой ажлуудыг түргэн шуурхай гүйцэтгэж, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарах болно” гэв.
Таван шарын нүхэн гарцыг БНХАУ-ын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлээр барьсан бөгөөд тус улсын “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
|