ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Хермес болон Геологийн төв лабораторийн нүхэн гарцын бүтээн байгуулалтыг ирэх хавар үргэлжлүүлнэ"

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Энэ онд Улаанбаатар хотын гурван байршилд төмөр зам доогуурх гүүрэн гарц барихаар төлөвлөснөөс Таван шарын нүхэн гарцыг ашиглалтад оруулсан бол "Хермес" төв болон Геологийн төв лабораторийн нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажил эхлээд байгаа юм.

“Хермес” төвийн төмөр замын нүхэн гарц 3.5 метрийн өндөртэй, 800 метр авто замтай бөгөөд 31,000 машин нэвтрүүлэх бол Геологийн төв лабораторийн нүхэн гарц нь 4.5 метрийн өндөртэй, дөрвөн эгнээ бүхий 1.4 км урт замтай, хоногт 27,500 машин нэвтрүүлэх тооцоолол гарчээ. 

Уг төслийг нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж хариуцан хэрэгжүүлж байгаа.

Энэхүү хоёр нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн авто замын инженер М.Золбоогоос тодруулахад "Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Хермес төвийн урд талын нүхэн гарцын хоёр их биеийг бүрэн цутгаж дуусгасан. Ирэх хавар дулааны шугамыг шилжүүлж дууссаны дараа гарцын их биеийг төмөр замын доогуур түлхэх технологиор хийнэ.

Геологийн төв лабораторийн урд талын нүхэн гарц нь хоёр зорчих хэсэгтэй. Нэг талын зорчих хэсгийг дуусгасан. Ирэх хавар дөрөвдүгээр сарын 1-нээс хоёр дахь зорчих хэсгийн ажлыг эхлүүлнэ гэдгийг гүйцэтгэгч компаниас мэдээлсэн.

"Хермес" төвийн урд нүхэн гарц байгуулах төслийн ажлын явц 30%, Геологийн төв лабораторийнх 25%-тай байгаа" гэв.

Харин “Нарантуул” худалдааны төвийн урд уулзварт нүхэн гарц хийх ажил энэ онд эхлээгүй юм.

Эдгээр нүхэн гарцыг БНХАУ-ын "ЭКСИМ" банкны хөнгөлөлттэй зээлээр байгуулж байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ХАХА
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Ард [202.126.89.143] 2024/11/6
11 сард дуусан гээд Нямбаатар яриад явсан сонгууль дууссан сураг ч алга !
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.78] 2024/11/4
Замын сүлжээг өргөн болгох хэрэгтэй. Одоо Гермесийн урд талаас төмөр замын урдуур Моносын уулзвар хүртэл зам барих хэрэгтэй. Дахиад хэд хэдэн төмөр зам доогурх гарц нэмж барих хэрэгтэй. Алтай хотхоноос хойшоогоо төмөр зам доогуур дахин нэг гарц хиймээр байна, бас Нарны хорооллоос гарц хиймээр байна.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.146] 2024/11/4
Зөв зөв. Дарааллаа л алдаж болохгүй. Эхлээд замаа засна. Тэгээд дараа хавар нь эвдэж эхэлнэ. Нарантуулын уулзварыг сая зассан биз дээ.
0 | 1 Хариулах
Зочин [202.179.26.115] 2024/11/3
Яармагийн замд нийлэх зам гарцууд нэмж ачааллыг нь ихэсгэх биш яармагийн замаа л өргөтгөж ачааллыг нь багасгах шийдэл хайх хэрэгтэй. Энэ олон жижиг гарцууд хийх зардал мөнгийг нэгтгэж яармагийн замыг давхар зам болгох байсан даа
1 | 0 Хариулах
Батхүү [139.5.217.240] 2024/11/3
Нүхэн гарц хийгээд ус зайлуулахыг нь цуг шийдэх хэрэгтэй дээ дандаа нүхэн гарцнаас дээгүүр гүүрэн гарц хийх нь чухал шүү дээ
0 | 0 Хариулах
Үнэнхүү [202.9.40.113] 2024/11/2
11 н сард ашиглалтад оруулна гээд хуцалдаад бсан яасан бэ эн төрийнхөн төрөх үхэх 2 нь л үнэн бусад нь бүгд худлаа болоод бна даа худалч хулгайчууд
2 | 0 Хариулах
Зочин [66.181.177.38] 2024/11/2
Нүхэн гарцын хэрэг байгаа юмуу даа . 5 шарынхаас харахад түгжрэл бууруулах битгий хэл бүр түгжрэлийг огцом нэмэгдүүлэхээр барахгүй ойр орчмын замуудаа битүү түгжрээ болгочихсон бна шүү дээ . Үүнийг нөгөөдүүл нь мэддэг юм болов уу
6 | 1 Хариулах
Зочин [172.59.185.219] 2024/11/2
MAN dan badarch bndoo 😂
1 | 0 Хариулах
Иргэн [202.9.40.25] 2024/11/2
Ийм гол гол замын уулзварууд нүхэн гарцуудаа хурдан хийгээд өгөөч лайтай юм бээ. Улсаараа зам дээрээ түгжирээд дээгүүрээ дарганцарууд нь тэрбум тэрбумаар нь улсаа тоноод зээлээд хулгайлаад л хүмүүс нь улам ядуураад хэлэхч муу үг олдохгүй юм. б..дчихынсан...
6 | 0 Хариулах
Тулга [66.181.181.11] 2024/11/2
Сонгуулийн өмнө энэ онд хөдөлгөөн нээнэ гээд хуцаад байсан биз дээ
4 | 0 Хариулах
Иргэн [103.57.93.54] 2024/11/1
Саяхан сонгуулийн өмнөхөн энэ хоёр нүхэн гарц ашиглалтанд оруулахаар ажиллаж бн хэдэн хоногийн дараа гээд байсан!!! МАН- мафиууд гэдэг ийм л увайгүй худалч шүү дээ!!! Ингэж иргэдэд худлаа хэлэх ямар шаардлага бн аа!!!
6 | 0 Хариулах
Судлаач иргэн [202.126.89.137] 2024/11/1
Энэ их баялагаа ухаад өдөр шөнөгүй зөөж байгаа. Гэтэл энэ улсад огт мөнгө алга..хавдарын эмнэлэг барих 400 тэрбум төгрөг байхгүй гээд сайд нь кувёйтүүдээс гуйж байх юм..энэ муу нөхөн гарцуудыг бас зээлээр хийж байгаа юм байна штээ..сонин юмаа..
5 | 0 Хариулах
Иргэн [202.9.40.25] 2024/11/2
Цавчаа сайтай ажлаа л хийнэшд. Цаана нь хүн үрэгдэх бол падлий байхгүй мануусд.
4 | 0 Хариулах
Зочин [139.5.217.129] 2024/11/1
ӨНӨӨ МАРГААШГҮЙ АШИГЛАЛТАНД ОРНО ГЭЖ ШААЖ БАЙСАН ЛАЛРУУД ЮУ ГЭНҮҮ 25% ГЭШААЖИЙН. ЁСТОЙ ШААМБАР ЛАЛРУУД СОНГУУЛИЙН ТӨЛӨӨ ЭХИЙГЭЭ АЛСАНЧ ЧАДАХ ЛАЛРУУД
8 | 0 Хариулах
Зочин [202.9.40.43] 2024/11/1
haahahahahahahahah gey daa shaaltuuruudaa
2 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.74] 2024/11/1
ДАРАА ЖИЛ Ч ОРОХГҮЙ ЭЭ! ОДОО ДӨНГӨЖ 25%-ТАЙ БАЙГАА АЖИЛ ЯАЖ ДАРАА ЖИЛ ДУУСАХ ЮМ БЭ? МАНУУСЫГ БӨӨРРРР ШААГААД СУРЧИХСАН СДАКУУД!
3 | 1 Хариулах
Altai hothonii suugch [202.131.225.242] 2024/11/1
11 sard neelt hiine geed bsan yasn be???????????????!!!!!!!!!!!!!!!!
3 | 0 Хариулах
Зочин [66.181.190.16] 2024/11/1
Төлгөн коммунист Нянгар амьд уу...Сонгуульднаа гэдгийг бодитоор харууллаа даа
2 | 0 Хариулах
WTF [66.181.191.251] 2024/11/1
iim jaahan ajiliig gyls shamduulaad hurdan hiichij boldoggui ym uu? archaagui ym be
4 | 0 Хариулах
Зочин [66.181.190.46] 2024/11/1
11 сард ашиглалтанд оруулна гэж шаасан даа сонгуулийн өмнө, одоо болохоор дараа жил болчих гэж
11 | 0 Хариулах
sss [49.163.179.180] 2024/11/1
10-11 sard duusna geegui yumuu? am ajil n dandaa zurdug llr pstaanuud yumaa
8 | 0 Хариулах
Зочин [139.5.216.180] 2024/11/1
Odoo l medej bgaamuu
4 | 0 Хариулах