• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

У.Баатар: Нарны замын ус зайлуулах систем муу учир "Хермес" төвийн нүхэн гарцад ус тогтох магадлал өндөр байгаа юм

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

“Хермес” төвийн төмөр замын нүхэн гарц 3.5 метрийн өндөртэй, 800 метр авто замтай бөгөөд 31,000 машин нэвтрүүлэх юм байна.

Тус нүхэн гарцын ажлын явцын талаар "Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж"-ийн захирал У.Баатар "Төмөр зам доогуур хийж байгаа дөрвөн гарцын нэг нь бидний нэрлэж заншсанаар "Хермес" худалдааны төвийн урд талд төмөр зам доогуурх нүхэн гарцын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна.

"Улаанбаатар Төмөр Зам" ХНН-ийн суман шилжүүлэгтэй, таван эгнээ төмөр зам уг нүхэн гарцын урд байгаа юм. Ачаа буулгах болон зорчигч тээврийн хөдөлгөөн ихтэй хэсэг. Энэ асуудлыг "УБТЗ" ХНН-тэй ярилцаж, түлхэх технологи буюу данхраадын тусламжтайгаар нүхэн гарцын бүтээцийг төмөр зам доогуур шургуулж оруулж байна. Энэ технологийг анх удаа нэвтрүүллээ. Ингэснээр төмөр зам доогуурх гармыг хөдөлгөөнд саад болохгүй, хурдан хугацаанд барьж байгаа юм. Монгол, хятад инженерүүдийн хамтарсан ажлын үр дүнд энэхүү технологийг нэвтрүүллээ. 

"Хермес" төвийн орчимд газраас доош 8 метр ухахад хөрсний ус маш ихээр гарч, усыг түр тогтоон барих ажил давхар хийгдлээ. Ус зайлуулах насост станцыг уг гарцад суурилуулсан. Үүнээс гадна нэмэлтээр Нарны зам дагуух усыг цуглуулж Дунд гол руу шахах өндөр чадалтай насосоор тоноглох зураг төслийг дахин хийж байна. Учир нь Нарны замын ус зайлуулах систем муу учир нүхэн гарцад ус тогтох магадлал өндөр байгаа юм.

Тус байршлын төмөр зам доогуурх нүхэн гарц ашиглалтад орсноор Нарны замыг Тээвэрчдийн гудамжтай холбож, замын хөдөлгөөний ачааллын 20%-ийг хуваалцана. Нүхэн гарцыг 11 дүгээр сард хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байна" гэж мэдээллээ.

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [66.181.161.97] 2024/9/19
Narnii zam chin harin ch sain zam barisan yamarch archilgaa zasvargui shahuu l bgaa hirnee sain bgaa bitgii ingej hudlaa shaaj bai tsag hugatsaa batlaad haruulchihsan sain zam ene zamnii hemjeend hureh uur chanartai zam Mongold odoohondoo garaagui bgaa
0 | 0 Хариулах
Малчин [66.181.185.165] 2024/9/19
Аль жилийн өмнө зураг төсөл гарахдаа ус зайлуулах асуудал хийгдсэн ! 11 сард ашиглалтанд өгөж чадахгүй болхоор одооноос худал түүх зохиож бгаа !
2 | 0 Хариулах
Зочин [103.57.94.48] 2024/9/19
энэ У.Баатар гээч яасан их юм мэддэг ГАЙХАЛ вээ😳 "нарны зам" ямар гэнэээ?🙄 таны хэлж байгаар тэр зам манай хотод байгаа хамгийн "дөнгүүр" зам юмсан😜 ХОТынхон бүгд мэдэж байгаа нүдэнд илт байдаг😛
2 | 0 Хариулах
Иргэн [66.181.180.230] 2024/9/18
Одоо орохоор бэлэн болж бн гээд байсан ккк Нөгөө л сонгуулийн шоу юу новш юм ах!!! Сонгуулийн дараа энэ улс орон юу болох болоо??? Монголын төр хулгайч худалч луйварчид тэдний үр хүүхдээ дүүрлээ!!! Бүгд шударгын жүжигчин!!!
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.228] 2024/9/18
Олон жилийн өмнө ч урд тойрогт ус их хуримтлагддаг газар байсан
0 | 0 Хариулах
Zochin [66.181.176.151] 2024/9/18
МАН шааж өгч бга, Монголд нарны зам шиг усны зайлуулах шугамтай зам байхгүй, худлаа эртнээс нүхэн гарц хэмээх идсэн газар нь усанд орчих вий гэж хаягаа манаж бна
1 | 0 Хариулах
Зочин [202.70.34.34] 2024/9/18
Нүхэн гарц нь тээвэрчдийн гудам биш аж үйлдвэрийн гудамтайгаа нийлэхгүй юм уу, тээвэрчдийн гудам нь алтай хотхоны орчмын жижиг л зам юм байна, илүү том замтай нийлүүлэхгүй гэвэл нэг их ашиглагдахгүй нүхэн гарц болох юм бишүү
1 | 0 Хариулах
Судалгаа хийгээгүй [66.181.184.198] 2024/9/18
Судалгаа хийгээгүйгээр ажлаа эхлүүлсэн, гай нь одоо гарч байгаа юм байна. Гүний усны түвшин өндөр байгаа юм бол гүүр барихгүй яасан юм бэ
1 | 0 Хариулах
Зочин [106.186.208.29] 2024/9/18
Япончууд гүүрэн байгууламж барьсан ч тодорхой алслалд ус буулгах хоолойг заавал төлөвлөдөг. Та бүхэн нарны гүүрийг хараарай. Манайхан бол тэгш, тууш замдаа ч ус зайлуулах шугам хоолойгоо төлөвлөж мэдэхгүй байгаа улс гүүрэн байгууламжинд бүр ч үгүй биз. Налуу юм чинь урсаад бууна гэж ойлгодог байх. Налуу замд ч ус зайлуулах шугам хоолойг ч төлөвлөхгүй бол дээрээс буусан их ус тэр чигтээ доор бууж аюул тарьдаг. Тод жишээ бол төмөр замын 25-р эмийн сангийн уулзвар. 3, 4-р хороолол руу өгссөн замд нэг ч ус зайлуулах шугам хоолойгүй учир хүчтэй бороо ороход 25-н уулзвар усанд автддаг. Уг нь энэ ажлыг мэргэжшсэн барилга, зам гүүрийн зураг төсөл зохиодог зургийн компаниуд өөрсдөө нарийн судалж, зөв тооцоо гаргаж хийх ёстой. Түүнээс биш хотын захиргааны Нямбаатарын хийх ажил биш. Бид зургийн компаниудын чадавхийг дээшлүүлэх хэрэгтэй байна. Хүнээ бэлдэхгүй бол нөхцөл байдал огт дээрдэхгүй.
6 | 0 Хариулах
Zochin [43.242.242.65] 2024/9/18
ee [хориотой үг] iim yum heleed gonshigonood suuj baihaasaa ichdeggui yum baih daa lalruud
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.117] 2024/9/18
ӨНӨӨ МАРГААШГҮЙ ОРЖ БАЙГАА ЮМ ЯРИАД БАЙСАН ЯАГААЧГҮЙ БАЙГАА ЮМ БИШҮҮ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.215] 2024/9/18
ЮУ ЯРИАД Ч БАЙГАА ЮМ, МАШ САЙН УС ЗАЙЛУУЛАХ СУВАГТАЙ БАЙСАН ЗАМ Ш ДЭЭ, ТА НАР ӨӨРСДӨӨ ТЭРИЙГ НЬ БӨГЛӨЧИХСӨНӨӨ САНАХГҮЙ БАЙГААМУУ?
6 | 0 Хариулах
Зочин [203.169.50.253] 2024/9/18
Хамгийнсайн зам шүү ЗҮГЭЭР БАЙГААРАЙ
0 | 0 Хариулах
Зочин [122.201.26.237] 2024/9/18
Хуцваа, бараг анхны ус зайлуулах шугамтай зам байсан байх шүү. Сүүлд та нар малнууд шугамыг нь бөглөөд явган хүний замын бродюрынх нь дээр гаргачихаа биз дээ. Ямар мал нь тэгж хийдэг байна аа.
7 | 1 Хариулах
Зочин [139.5.218.63] 2024/9/18
ШАЛТАГ ТОЧХОС ШАШГҮИ АЖИЛА МЭДЭХГҮИ ДҮЛЗЭНГ ЗАИЛУЛЖ ХУРДТАИ АЖИЛДАГ ХҮН ТАВИАЧЭЭЭ
0 | 0 Хариулах
Aw [139.5.219.54] 2024/9/18
нарны замыг олигтой арчилж тордоогүй нийслэлийн л буруу.
0 | 0 Хариулах
Aw [139.5.219.54] 2024/9/18
narnii zamiig oligtoi ar cb ilj tordoogui niislelliin l buruu
0 | 0 Хариулах
Зочин [192.82.66.160] 2024/9/18
Naad hongildoo yavgan hun yavah hemjeenii zai gargaarai da. Jaahan hazgai darhad l hana murguhuur ayulguin zai ch bhgui nuh hiisen bsn shu Tavan-shard!
0 | 0 Хариулах
Мояа [202.126.90.204] 2024/9/18
ЯПОНУУД МАШ САЙН УС ЗАЙЛУУЛАХТАЙ НАРНЫ ЗАМ БАРЬЖ ӨГСӨН СҮҮЛД МОНГОЛЧУУД УС ЗАЙЛУУЛАХЫГ НЬ ӨӨРСНӨӨ БӨГЛӨСӨН ШҮҮ
10 | 0 Хариулах