ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

У.Баатар: Геологийн төв лабораторийн нүхэн гарцын газар чөлөөлөлтийн трасст өөрчлөлт орсон

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын хэмжээнд дөрвөн байршилд төмөр зам доогуур нүхэн гарц байгуулахаар болж, үүний нэг Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг нээсэн. Хуучин хоёр замыг шинэчлэх ажил одоо хийгдэнэ.

Харин Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын нүхэн гарцын ажлыг арваннэгдүгээр сард дуусгахаар төлөвлөж байгааг "Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж"-ийн захирал У.Баатар хэллээ.

Тэрбээр "Геологийн төв лабораторийн нүхэн гарцын газар чөлөөлөлтийн трасст өөрчлөлт орж батлагдсан. Шинэ трассын дагуу ажил хийгдэнэ.

Хамгийн гол асуудал нь 27 ААН-тэй газар чөлөөлөлтийг тохирох. Үүнд цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулж байна. Шугам сүлжээний төлөвлөсөн болон төлөвлөөгүй ажлууд саад болж байна" хэмээн тулгарч буй бэрхшээлийг дурдав. Тус нүхэн гарц нь 4.5 метрийн өндөртэй, дөрвөн эгнээ бүхий 1.4 км урт замтай, хоногт 27,500 машин нэвтрүүлэх тооцоолол гарчээ.

Геологийн төв лаборатори болон “Хермес” төвийн төмөр зам доогуурх нүхэн гарцын бүтээн байгуулалтыг харуулсан зургууд

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
30
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.189.215] 2024/9/19
Шинэчилсэн трасс
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.20] 2024/9/19
Улсын газрыг дээрэмдээд авцан хулгайчуудтай төр тохирох тухай ярьж байна уу? Уг нь хууль зүйн үндэслэл байгаа юм. Төр шууд газраа авах эрхтэй. Тэр хулгайчуудад газрыг өмчлөх зөвшөөрөл өгсөн дарга нарт эрүүгийн хэрэг үүсгээл болоо. Их амархан. М.Энхболдоос эхлэнэ. Шууд барьж хорь. Түүнтэй хамт 2000 оноос хойш газрын албанд байсан бүх дарга мэргэжилтнүүдэд хэрэг үүсгэ.
2 | 0 Хариулах
Иргэн [66.181.180.230] 2024/9/19
Сонгуулийн солиоролд аймшигтай автаж байнаа!!! Худлаа хэлэх бол юу ч биш болж!!! Ичэх энэ тэр байхгүй улайрч байна!!!
1 | 1 Хариулах
зочин [66.181.166.196] 2024/9/17
яагаа ч үгүй байна оо, 11 сард нээнэ гэдэг бол үлгэр л юм байна даа
2 | 0 Хариулах
Зочин [66.181.187.14] 2024/9/17
МАНгар шээснүүд шүү Эхлээд ААН-үүдтэйгээ уулзаад тохироод трассаа гаргаад ажлаа эхэлдэггүймүү Ингэж эхлээгүйгээс болоод дүнжингараав зүүнш нарны зам доогуурх нүхэн гарц 7 жил саатаж одоо нэгиим учраа олжын МАНгарууд яг коммунистууд шиг хүчээр ажил хиихгдг дарангуйлагчид
3 | 1 Хариулах
Зочин [66.181.177.39] 2024/9/17
ямар ч гэсэн хийж л байгаа юм байна. ирэх жилийн намраас наашгүй, аягүй бол дараагийн сонгуулийн өмнө л орох юм байна.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.14] 2024/9/17
9,10 гд бгамаа ххаха Ирэх оны 9,10 сард амжвал их юм
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.215] 2024/9/19
- - -
0 | 1 Хариулах
Иргэн [192.82.64.236] 2024/9/17
Яг ийм сүлжээ, холбоос замуудыг шаардлагатай байршлууд дээр хийж хотын замын нэгдсэн сүлжээг сайжруулах нь чухал байна.
4 | 0 Хариулах