Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Геологийн төв лабораторийн болон Хермес төвийн нүхэн гарцын бүтээн байгуулалт 10-11 дүгээр сард дуусна"

Б.Манлай
2024 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн дөрвөн байршилд авто замын доогуур нүхэн гарц байгуулахаар болж, Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн Бямба гарагт нээгээд буй. Уг нүхэн гарцыг аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулах хуваарьтай байна.

Одоо Геологийн төв лабораторийн уулзвар, Хермес төвийн төмөр замын зоорийн нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажил аравдугаар, арваннэгдүгээр сард дуусна гэж албаныхан мэдээлжээ.

Харин Нарантуул захын дөрвөн замын уулзварын нүхэн гарцыг 2025 онд барихаар болсон байна. Ингэснээр авто замын хөдөлгөөн төмөр замынхтай давхцахгүйгээр явах бүрэн боломж бүрдэх аж.

Эдгээр нүхэн гарцыг барихад зориулж БНХАУ-ын Эксим банктай 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр байгуулжээ.