ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Есдүгээр сарын 14-нд ашиглалтад орох Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцаар тээврийн хэрэгсэл зорчих заавар

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг энэ сарын 14-нд нээхээр болоод буй.

Харин 10.2 метр өргөн хос туннелэн гарцыг бүхэлд нь аравдугаар сард ашиглалтад оруулах юм байна. Ингэснээр Сонгинохайрхан дүүрэг төдийгүй Яармаг орчмын авто замын түгжрэл 8-16 хувиар буурна гэж тооцоолжээ.

Нүхэн гарцаар тээврийн хэрэгсэл хэрхэн зорчих талаарх бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

  • Нөхөрлөлийн гудамжны авто замаас Таван шар чиглэлийн хөдөлгөөн төмөр замын урд талаар нүхэн гарцын дээгүүр гол замтай огтлолцохгүйгээр дамжин өнгөрнө.
  • 22-ын товчооны  замаас Таван шар чиглэлийн хоёр урсгалтай авто замын хөдөлгөөн нь өөр түвшинд огтлолцоно. Төмөр замын гармаар дамжихгүй, уг нүхэн гарцаар өнгөрнө.
  • Найрамдлын замаас Таван шар чиглэлийн хөдөлгөөн төмөр замын хойд талаар, нүхэн гарцын дээгүүр дамжина.
  • Зарим зүүн эргэлтийн хөдөлгөөнийг Товчооны замд шинээр хийсэн буцах эргэлт болон Таван шарын буцах эргэлтээр зохицуулна гэж Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс танилцууллаа.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [202.55.188.85] 2024/9/18
За ашгүй минь дээ гэж. Чанартай хийгээрэй. Тэгээд сонгуулийн дараа таг чиг болчихов доо. УИХ н баталсан 14 том супер ажлууд бгаа биз дээ. УБ н Утааны асуудал/ хичнээн жил ч яригдаж бна даа/?! УБт бохирын усыг саарал ус болгоод эргүүлж ашиглах?! Шахмал түлшийг барууны орнууд шиг/ориг технологоор үйлдвэрлэх?! Нефть боловсруулах үйлдвэрийг барьж дуусгах?! Металлургийн үйлдвэр?! Нүүрсээ боловсруулж экспортлох?! ...... гээд Бүх том2 бүтээн бгуулалтуудаа дэс дараалуулаад, хэдэн онд ашиглалтанд өгөхөө тод томруунаар бичээд, том самбар дээр СБ н талбай дээр байрлуулах. Үүнийг ард түмэн мартахгүй, шаардаж шахаж шалгаж, бас ажлын явцыг эрх УИХ, ЗГ с улирал тутамд танилцуулж тайлагнаж, гүйцэтгэлийг нь ард нь бичиж бх. Тэгвэл бүгд хариуцлагатай болцгоож, төлөвлөсөн ажил амласнаараа урагштай явах болно.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.165] 2024/9/11
Толгойтоос 22 луу эргэх чиглэлийг шинэ замынхаа тэнд эргүүлээчээ. Цаашаа явж буцас эргэх нь түгжрэл нэмнэ шүү дээ
1 | 0 Хариулах
Иргэн [66.181.187.141] 2024/9/10
Нэг мөсөн нээхгүй сонгуулийн шоу хийж тууз хайчлах байх!!! Эргэлтүүд нь хэт огцом бол том оврын машинууд нь чагтлаад зогсчих аюултай юм байна даа!!! Бүх талаас нь инженерийн тооцоогоор сайн хийгээрэй!!!
6 | 0 Хариулах
Зочин [103.57.95.164] 2024/9/10
энэ хялгас шиг нарийн замыг нь дээ.
1 | 2 Хариулах
Зочин [210.125.183.219] 2024/9/10
Нарийхан зам нь туннелтэйгээ огтолцохгүй нэг чиглэлийн зам.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.183.109] 2024/9/10
УБ 500к оршин суугчтай байх төлөвлөгөөтэй юм бол Налайх, Багануур_ Чойбалсан, Сайншанд, Ховд, Хархорин, Мөрөн, Улиастай зэрэг хотуудаа 100к болгож өсгө. Тэгвэл хотын хүн ам цөөрөөд л явна
3 | 0 Хариулах
Зочин [103.57.92.21] 2024/9/11
Nuu geheer l nuugeed yavchihdag gej bodoo yu orkoo. Ajliin bair, zah zeel, bolomj bololtsoo Hun am iheer tuvlursun gazar ih baidag uchiraas l humuus shavaad baigaa yum shuudee.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.220] 2024/9/10
9 САРЫН 14-НД АШИГЛАЛТАД ХАГАС ДУТУУ ОРУУЛААД 10 САРД ДУУСАХ ЮМ БАЙНА ГЭЖ ОЙЛГОЛОО. НЭГ МӨСӨН ДУУСГААЛ НЭЭНЭ БИЗДЭЭ
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.169] 2024/9/10
Улаанбаатар хот 1950 оноос байгуулагдахдаа 500 мянган оршин суугчтай байхаар байгуулагдсан. Гэвч 1990 онд ардчилал гарч хот хөдөө орон нутагт ажилгүйдэл ихэсч хотыг зорих хөдөөний иргэд эрс нэмэгдсэн. Үүний улмаас улаанбаатар хот утаатай нүхэн жорлонтой түгжрэлтэй хот болсон.
2 | 1 Хариулах
Зочин [59.153.112.65] 2024/9/10
Газрын наймаачид булхайгаа далдалж буруутан нь ардчилал гэж энэ 500 мянгатай домгоо тоть шиг олон давтдаг юм. Шанхайд 24 сая хүн нь яаж багтаад бган тэгвэл!
3 | 1 Хариулах
Зочин [108.147.197.3] 2024/9/10
Чунцин хотын тухай you tube блоггерын хийсэн видеог үзлээ л дээ….тэр олон сая хүнтэй нүсэр том хот бүхэлдээ маш их уулархаг газар байрладаг юм байна…тэгээд багтаад шингээд амьдраад болоод л байх юм
0 | 0 Хариулах
Цэги [202.126.89.185] 2024/9/10
Буруу л тооцолсон бндаа манай орос дарга нар. Хүн ам өсдөг гдгийг мэдэдгүй бж
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.169] 2024/9/10
Ямар ч нэмэргүй бас л түгжрэл үүсгэхээр байна.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.213] 2024/9/10
5 шар талаасаа толгойтруу яаж явхын ккк
1 | 0 Хариулах
Зочин [139.5.218.220] 2024/9/10
ЯВАХГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.193] 2024/9/10
Монголчууд хүн болоогүй бас л хэцүүшүүдээ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.81] 2024/9/10
Butsaj ergeltuud deer uu? Harin tehhh
0 | 0 Хариулах