Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Люксембургтэй 24 жил хэрэгжүүлсэн төслийн үр дүнд Гуравдугаар эмнэлгийн дэргэд Зүрх судасны дэд төв байгуулахаар болжээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 8 сарын 13
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гуравдугаар эмнэлгийн дэргэд Зүрх судасны дэд төв байгуулах шийдвэр гарсан талаар Сангийн сайд Б.Жавхлан болон Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн дараах мэдээллийг өглөө. 

Уг дэд төвийг барууны стандартаар нийт 56.3 сая ам.долларын өртгөөр барих аж. Санхүүжилтийн 32.9 сая ам.доллар нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас, 22.4 сая доллар нь Люксембургийн Их Вант Улсаас буцалтгүй тусламжаар гарч байгаа юм байна. 

Энэхүү буцалтгүй тусламж нь нийт санхүүжилтийн гуравны нэг нь гэдгээрээ өмнөх буцалтгүй тусламжуудаас онцлог аж. 24 жилийн турш Эрүүл мэндийн яам болон Гуравдугаар эмнэлэг тус улстай хамтран зүрх судасны өвчлөл, харвалт, шигдээс нас баралтыг бууруулах зорилгоор гурван төслийг гурван үе шаттайгаар маш амжилттай хэрэгжүүлсэн юм байна.

Үүний үр дүнд эрүүл мэндийн салбарт өмнө нь хийгдэж байгаагүй маш том хөрөнгө оруулалтыг хийхээр шийдвэрлэжээ. Уг төсөл гурван жилийн хугацаанд үргэлжлэх ба ирэх жил төсөл эхлэх шатандаа орох аж.

Зүрх судасны дэд төв нь 15,600 орчим м.кв талбай бүхий найман давхар цогцолбор байх юм байна. Тус төвд зүрх шилжүүлэн суулгах хүртэл эмчилгээний технологи болон орон нутагт судсан доторх эмчилгээ хийдэг багийг сургах юм байна. 

ВИДЕО: 
https://www.facebook.com/iKonNews/videos/1119676470058862