Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Г.Болор-Эрдэнийн хоёр дараалсан алсын зайн шидэлтээр Хятадын шигшээ багийг хожлоо

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: nationsleague.fiba3x3.com

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн "FIBA 3x3 Youth Nations League 2025" буюу залуучуудын үндэсний лигийн Азийн бүсийн 23 хүртэлх насны шигшээ багийн тоглолтууд Хятадын Хубэй мужийн Хандан хотод гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

Тав дахь жилээ зохиогдож буй "FIBA 3x3 Youth Nations League 2025" тэмцээнд манай улсын 23 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй шигшээ баг оролцож байгаа юм.

Өчигдөр (2025.08.12) хоёрдугаар шатны тоглолтууд явагдаж, манай улсын эрэгтэй шигшээ баг гурван тоглолтын дараах байдлаар нэг ч хожигдолгүйгээр дахин тэргүүлэв. Тэд хоёрдугаар шатны аваргын төлөө Хятадын багийн эсрэг тоглож, 21:20 онооны харьцаатай хожлоо. Энэ тоглолтод манай багийн тамирчин Г.Болор-Эрдэнэ 10 оноо, Г.Дөлгөөн 10 оноо авлаа.

Сүүлийн хоёр минутад тоглолтын онооны харьцаа 17:20 байх үед Г.Болор-Эрдэнэ алсын зайн шидэлтийг хоёр дараалж амжилттай гүйцэтгэснээр багаа хожилд хөтөлсөн юм. Ингэснээр манай улсын 23 хүртэлх насны эрэгтэй шигшээ баг тус тэмцээний онооны ерөнхий хүснэгтийг итгэл төгс тэргүүлж байна.

Харин эмэгтэй шигшээ багийн хувьд эхний тоглолтоо Ираны шигшээ багийн эсрэг хийж 16:21 онооны харьцаатай хожигдсон. Хоёр дахь тоглолтдоо Казахстаны шигшээ багийг таван онооны зөрүүтэй буулган авсан боловч хэсгээсээ гарч чадсангүй.

Өнөөдөр гуравдугаар шатны тоглолтууд эхлэх бөгөөд манай улсын эрэгтэй шигшээ баг 14:55 цагт Казахстаны эсрэг тоглоно. Үргэлжлүүлэн 15:20 цагт эмэгтэй шигшээ баг Малайзын эсрэг тоглох хуваарьтай байна.

ФОТО: