Сэтгэцэд нөлөөт бодисыг дагалдах ачаанд нууж хил нэвтрүүлэхээр завдсаныг ГЕГ-ын хяналтаар илрүүлжээ
iKon.MN
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар
Тагнуул, гаалийн байгууллагын хамтарсан ажиллагааны хүрээнд их хэмжээний сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан ноцтой үйлдлийг илрүүлж, таслан зогсоосныг мэдээлэв.
2026 оны наймдугаар сарын 10-нд Станбул–Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Монгол Улсын иргэн 1004.88 грамм метамфетаминыг дагалдах ачаандаа нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна.
Гаалийн хяналт, шалгалтын явцад уг үйлдлийг илрүүлж, хойшлуулшгүй ажиллагааг явуулан, харьяаллын дагуу тагнуулын байгууллагад шилжүүлжээ.
Иймд иргэд та бүхэн
- гадаад улс оронд зорчихдоо бусдаас дайвар ачаа авахгүй байх,
- бусдад хувийн мэдээлэл, бичиг баримтаа өгч ашиглуулахгүй байхыг анхаарч өөрийгөө болон гэр бүл ойр дотны хүмүүсээ энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!




