FIFA-гаас хэрэгжүүлж буй төсөл болох жижгэрүүлсэн хөлбөмбөгийн талбайг Баянзүрх дүүрэгт барихаар төлөвлөж байгааг зарлав

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ноос хүүхэд бүрийн тэгш оролцоог хангах зорилгоор 2031 онд гэхэд 1,000 FIFA Arena mini-pitch буюу жижгэрүүлсэн хөлбөмбөгийн талбай барих төслийг хэрэгжүүлж буй. Ялангуяа хөлбөмбөгийн спорт хөгжихөд ямар нэг байдлаар хязгаарлагдмал нутагт уг спортыг хөгжүүлэхэд энэ төсөл тус болно гэж үздэг билээ.

Уг төслийн хүрээнд шинэ талбай Өмнөд Америкийн Перу Улсад нээлтээ хийсэн юм. Мөн далайн төвшнөөс дээш 3,800 метрийн өндөрт Боливийн Ла Паз хотод энэ сарын 22-нд шинэ талбайтай болжээ.

зураг
 

Одоогоор АНУ-ын Нью-Йорк хотын төв цэцэрлэгт хүрээлэн, Францын Парис, Индонез, Коста-Рикад ийм талбайг ашиглалтад оруулаад байгаа аж.

Тэгвэл ийм талбайг Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт барихаар төлөвлөж байгааг FIFA цахим хуудсандаа мэдээлсэн юм. Цаашлаад 21 аймагт барихаар төлөвлөж байгаа гэв.