ИНФОГРАФИК: Аль улс хамгийн олон өдөр цалинтай амардаг вэ?

A.Жаргал
0 минутын өмнө
IKON.MN

Resume.io нь дэлхийн 197 улсын амралтын өдрүүдтэй холбоотой хууль, зохицуулалтыг судалж, ажилтнууд цалин авангаа хамгийн олон хоног амрах эрхтэй улс орнуудыг хуулиар баталгаажсан цалинтай амралтын өдрүүд + цалинтай бүх нийтийн амралтын өдрүүдийн нийлбэрээр эрэмбэлжээ.

Хуулиар тогтоосон амралтын өдрүүдийг тооцохдоо ажлын 7 хоногийн ажлын 5 өдөртэй, бүтэн цагаар ажилладаг, тухайн байгууллагад ажилласан хугацааны хамгийн бага шаардлагыг хангасан ажилтан хэдэн өдөр амрах эрхтэйгээр нь ижил стандартад оруулж бэлтгэсэн байна.

Нийлбэр дүнгээр: АНУ дэлхийд хамгийн цөөн өдөр цалинтай амардаг улс

Хуулиар баталгаажсан цалинтай амралтын өдрүүд + цалинтай бүх нийтийн амралтын өдрүүдийн нийлбэрээр авч үзвэл дэлхийн дундаж 30 өдөр байна. Монгол улсын хувьд нийт 29 өдөр цалинтай амардаг гэжээ. 

зураг
 

Хуулиар баталгаажсан цалинтай амралтын өдрүүд

АНУ нь хуулиар заавал олгох цалинтай жилийн амралтгүй цорын ганц хөгжингүй улс бөгөөд бусад нь номхон далайн арлын орнууд Науру, Микронези, Кирибати юм. Монгол улсын хувьд жилд багадаа 15 хоног цалинтай амрах эрхтэй байдаг. 

зураг
 

Цалинтай бүх нийтийн амралтын өдрүүд

Монгол улсын хувьд дунджаар 14 хоног гэж энэ тайланд дурдагдсан байна. 

  • Шинэ жил,
  • Цагаан сар,
  • Мартын-8,
  • Бурхан багшийн төрсөн өдөр,
  • Хүүхдийн баяр,
  • Үндэсний их баяр наадам, 
  • Чингис хааны мэндэлсэн өдөр, 
  • Улс тунхагласны баяр, 
  • Тусгаар тогтнолын өдөр 

Манай улс эдгээр 9 баярын өдрүүдийг бүх нийтийн амралтын өдөр болгосон байдаг ба 2026 онд албан ёсоор 16 хоног амарна. 

зураг