PC mall-ын баталгаат засварын төв шинэ байршилд нээгдлээ
“PC MALL SERVICE CENTER” нь 2008 оноос хойш баталгаат засвар үйлчилгээг хэрэглэгчдэдээ түргэн шуурхай найдвартай үзүүлсээр ирсэн билээ. Өнгөрөгч 7-р сарын 28-ны өдрөөс эхлэн бид шинэ байршилд буюу хүнсний 4-р дэлгүүрийн замын эсрэг талд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хэрэглэгч та бүхэндээ илүү ойртон тав тухтай орчинд үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
PC mall-н засварын төвийн шинэ байршилд “GardeGout” кофе шоп шинээр нээгдэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба энэ нь үйлчлүүлэгчдийн илүү таатай хүлээлгийн хэсэг, хүлээж байх үедээ кофе шопт ажлаа хийх боломжит тохилог орчныг бүрдүүлж өгснөөрөө жишигт нийцсэн завсар үйлчилгээний төв болсон байна.
PC mall-ын засварын төвийн давуу тал:
- Албан ёсны баталгаат засвар – Бүх бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн стандартаар засварлагдана.
- Мэргэжлийн баг – Олон жилийн туршлагатай инженер, ажилтнууд.
- Түргэн шуурхай засвар – Богино хугацаанд оношилж, зохих арга замаар хамгийн хурдан хугацаанд шийдвэрлэдэг.
- Лавлах утас – Лавлах утсанд хандан гэрээсээ заавар зөвлөгөө авах боломжтой.
- Тав тухтай хүлээлгийн орчин – Цахилгаан бараагаа засуулах зуур амрах, ажиллах боломжтой кофе шоптой.
- Төвлөрсөн байршил – Хэрэглэгчдэд хүрэхэд илүү ойр, цаг хэмнэсэн нэг дор байрлах байршил (Хүнсний 4-р дэлгүүрийн эсрэг талд)
PC mall-н засварын төв нь засвар үйлчилгээг найдвартай хүргэхээс гадна таны санал гомдлыг авч шийдвэрлэн ажиллана. Мөн бид олон брэндийн албан ёсны засварын эрхтэй ба дурдвал Haier, Hisense, Sharp, Dell, Acer, Epson, Toshiba, Philips зэрэг брэндүүдийн бүтээгдэхүүнийг албан ёсны засварлах эрхтэй засварын төв юм.
Та ямар асуудлаар засварын төв хандах хэрэгтэй вэ? (PC mall-с авсан бүтээгдэхүүнүүдийн)
- Ашиглалтын талаар заавар зөвлөгөө авах,
- Техникийн үзлэг, оношилгоо хийлгэх
- Үйлдвэрийн гэмтэлтэй эд ангийг шинээр солиулах
- Баталгаат хугацаа, засварын журмын дагуу үйлчилгээ авах боломжтой.
PC mall нь дэлхийд тэргүүлэгч брэндүүдийн технологийн хамгийн дэвшилтэд бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд ойр хүргэхээс гадна тэдгээрийн засвар үйлчилгээг мэргэжлийн түвшинд гүйцэтгэж хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамж, итгэлийг үргэлж хүндэтгэн ажиллаж байна.
📍 Шинэ байршил: Хүнсний 4-р дэлгүүрийн замын эсрэг талд “PC mall Service Center” байрлаж байна.
📍 Google maps: maps.app.goo.gl/6Sp7x5GxefZQgzV18
📞 Утас: 7011-3536
PC mall цахим технологи цахилгаан барааны их дэлгүүр
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


