Улаанбурханы дэгдэлт 414 дах өдрөө үргэлжилж байна
Өнөөдөр Улаанбурханы 10 тохиолдол бүртгэгдсэн талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Улаанбурханы тохиолдол бүртгэгдсээр тэр дундаа 10-14 насныхан дунд өвчлөл өндөр байгаа тул вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахыг урилав.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
