Х.Нямбаатар: Нийслэлийн төр захиргааны байгууллагууд дөрвөн өдөр биечлэн, нэг өдөр цахимаар ажиллана

Д.Янжиндулам, ikon.mn
52 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдыг уян хатан цагийн хуваариар ажиллах, нэг өдрийг цахимаар ажиллуулахаар шийдвэрлээд буй. Энэ хүрээнд нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлыг дөрвөн өдөрт шилжүүлэхээр болжээ.

Энэ тухай Хотын дарга Х.Нямбаатар "Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийслэлийн төр захиргааны байгууллагууд ажлын дөрвөн өдрийн горим руу шилжинэ.

Дөрвөн өдөр биечлэн, нэг өдөр цахимаар ажиллана. Ингэхдээ нийслэлийн төр захиргааны байгууллагууд хувийн хэвшлийн ААН-үүдтэйгээ ойлголцож хүндрэл үүсгэхгүй байх, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх ёстой" гэв.

Улаанбаатар хотод ажиллаж байгаа нийт 112,729 төрийн албан хаагчийн 42.5% нь төрийн тусгай, 48.9% нь төрийн үйлчилгээний албан хаагч байна.