Н.Номтойбаяр: Төрийн албан хаагчийг ажлын нэг өдөр цахимаар ажиллуулах нь байж болох хувилбар
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр "Төрийн албан хаагчийн ажлын таван өдрийг нэг өдөр зайнаас буюу цахимаар ажиллуулах"-тай холбоотой сэтгүүлчийн асуултад Шадар сайд Н.Номтойбаяр дараах хариултыг өгөв.
Тэрбээр "Энэ бол байж болох хувилбар. Эдийн засаг болон нийгмийн олон талт ач холбогдолтой бөгөөд асар их зардал хэмнэнэ. Өнөөдрийн эрх зүйн орчинд нийцүүлж салбар салбарын сайд нар ажлын ачаалал, нөхцөл байдалтай уялдуулаад өөрсдөө шийдэх эрх нь бий.
Хувийн хэвшлүүд өөрийн гэсэн статустай. Тийм учир өөрсдийнх нь шийдэх асуудал. Хувийн хэвшлийнхэн өнөөдөр ажилчдаа амраалаа гээд хууль зөрчихгүй" гэлээ.
Мөн "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр олон улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан эдийн засагт учирч болохуйц хохирлыг даван туулах хуулийн төслийн танилцуулгыг хийсэн.
Гол онцлог бол эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулах, тэсэн тэсвэрлэх бодлоготой шууд уялдаатай" гэж нэмж хэллээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

