Л.Цолмон: “LGMG” брэндийн хосолсон хөдөлгүүрт дамп трак 5 жилд $85,000-ын түлш хэмнэх боломжтой

ikon.mn
9 минутын өмнө
Сурталчилгаа

Монголын уул уурхайн салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийг нэгтгэдэг “Mongolia Mining 2026” олон улсын үзэсгэлэн 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн арга хэмжээнд “Алтан ивээн тэтгэгч”-ээр оролцож буй “ИРИДИУМ ТРАК МОНГОЛИА” ХХК-ийн Борлуулалт хариуцсан захирал Л.Цолмонтой ярилцлаа.

зураг
 

– “Mongolia Mining 2026” үзэсгэлэнд “Алтан ивээн тэтгэгч”-ээр оролцож буй “ИРИДИУМ ТРАК МОНГОЛИА” ХХК-ийн үйл ажиллагааны талаар товч танилцуулна уу?

– Манай компани 2023 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа уул уурхайн машин, техник, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, “Yutong” брэндийн 60, 70 тоннын даацтай хүнд даацын техникийг Монголын зах зээлд нийлүүлж ирсэн.

Харин энэ жилээс бид үйл ажиллагаагаа өргөжүүлж, БНХАУ-ын уул уурхай, барилгын хүнд машин механизмын томоохон үйлдвэрлэгч Lingong Group-ийн “LGMG” брэндийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна.

Lingong Group нь 20 гаруй салбар компанитай, хүнд машин механизмын үйлдвэрлэл, борлуулалтаараа дэлхийн топ 50-д, БНХАУ-д эхний гурвын нэгт эрэмбэлэгддэг томоохон групп юм. Тус группийн “LGMG” компани нь жилд 10,000 гаруй дамп трак үйлдвэрлэх хүчин чадалтай, IoT болон хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг үйлдвэрлэлийн системтэй.

Мөн бүтээгдэхүүнээ дэлхийн 140 гаруй улс руу экспортолж, 60 гаруй салбар, 100 гаруй албан ёсны дистрибьютертэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Бид “LGMG” брэндийг оруулж ирж  “Эрдэнэс Тавантолгой”, “Платинум Ланд”, “Цагаан Уул Магнет”, “Кристал топ” групп, “Энх Мөнх Амар”, “Монгол Чех Металл”  зэрэг уул уурхайн болон үйлдвэрлэлийн томоохон компаниудтай хамтран ажиллаж байна.

– Энэ удаагийн үзэсгэлэнд ямар бүтээгдэхүүнийг онцолж танилцуулж байна вэ?

– Дэлхийн уул уурхайн салбарт техник, технологийн шинэчлэл эрчимтэй явагдаж байна. AI, IoT, 5G сүлжээнд суурилсан ухаалаг тоног төхөөрөмж, өндөр бүтээмжтэй техникүүд үйлдвэрлэлийн гол чиг хандлага болж байна.

Манай компани энэ чиг хандлагад нийцүүлэн Монголд анх удаа “LGMG” брэндийн RTH100 буюу 100 тоннын даацтай, хосолсон хөдөлгүүрт (hybrid) дамп тракийг танилцуулж байна. Энэхүү техник нь 4 горимт ажиллагаатай, хүнд нөхцөлд зориулагдсан бат бөх бүтэцтэй бөгөөд ижил ангиллын дизель хөдөлгүүртэй техникүүдтэй харьцуулахад дунджаар 30–40 хувиар бага түлш зарцуулдаг.

Салбарын дундаж ашиглалтын өгөгдлөөр тооцоход нэг машин 5 жилийн хугацаанд ойролцоогоор 80,000–85,000 ам.долларын түлшний зардлын хэмнэлт бий болгох боломжтой.

– Танай компанийн үйлчилгээний онцлог юу вэ?

– Бид зөвхөн техник нийлүүлээд зогсохгүй борлуулалтын дараах иж бүрэн үйлчилгээ, төлөвлөгөөт засвар, сэлбэг хангалтыг цогцоор нь үзүүлдэг. Мөн 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай компанийн хувьд хэрэглэгчийн хэрэгцээнд суурилсан урт хугацааны үйлчилгээний тогтолцоог хөгжүүлж байна.

– RTH100 загварын түлшний хэмнэлт, эдийн засгийн үр өгөөжийг хэрхэн тодорхойлох вэ?

– Сүүлийн жилүүдэд геополитикийн нөхцөл байдал, ялангуяа Ойрх Дорнодын хурцадмал байдал нь дэлхийн эрчим хүчний зах зээлд шууд нөлөөлж, нефтийн үнэ тогтворгүй хэлбэлзэж байна.

Жишээлбэл, 2024–2025 оны хооронд олон улсын зах зээл дээр дизель түлшний үнэ дунджаар 15–25 хувиар өссөн нь уул уурхайн салбарын тээвэр, олборлолтын зардлыг нэмэгдүүлж байна. Ийм нөхцөлд түлшний хэмнэлттэй техник технологи нь зөвхөн эдийн засгийн биш, стратегийн чухал шийдэл болж байна. RTH100 загварын hybrid дамп трак нь энэхүү хэрэгцээнд нийцсэн бөгөөд түлшний зарцуулалтыг бууруулахын зэрэгцээ засвар үйлчилгээний давтамжийг багасгаж, нийт ашиглалтын зардлыг мэдэгдэхүйц бууруулдаг.

– Танай компани худалдан авагчдад ямар нөхцөл санал болгож байна вэ?

–  Бид хэрэглэгч бүрийн онцлог, санхүүгийн боломжид нийцсэн уян хатан төлбөрийн нөхцөлийг санал болгож байна. Өөрөөр хэлбэл, төслийн онцлог, мөнгөн урсгалд тохируулсан шийдлийг хувьчилж санал болгодог. Ингэснээр зөвхөн техник нийлүүлэх бус, харилцагчийн тогтвортой ажиллагаа, урт хугацааны өгөөжийг хамтдаа бий болгохыг зорьж байна. Энэ талаар  “Mongolia Mining 2026” үзэсгэлэнгийн үеэр илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

– Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.