Усаин Болтын дээд амжилтыг эвдвэл $10 саяар урамшуулахаа зарлав

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Австралийн бизнесмэн Арон Д'Соузагийн санаачилгаар саяхан "Enchanted Games" олон улсын спортын наадам АНУ-ын Лас Вегас хотноо болсон юм.

Допингийн төрлийн шинжилгээ авдаггүй буюу элдэв хориотой бодис хэрэглэсэн ч тэмцээнд оролцох эрх нь нээлттэй гэдгээрээ энэ наадам онцлог. Анхдугаар тэмцээн усанд сэлэлт, хөнгөн атлетик, хүндийн өргөлтийн төрлөөр болсон билээ.

Энэ тэмцээнд дэлхийн рекорд тогтоовол $1 саяыг амласан юм.

Хэдийгээр өндөр бай шагнал амласан ч тэмцээний турш нэг дээд амжилт шинэчлэгдсэн байна.

Грекийн усанд сэлэгч Кристиан Гколомеев эрэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтэд 20.81 секундийн амжилт үзүүлснээр $1.5 саяар шагнуулжээ.

Гэхдээ уг амжилтыг албан ёсных гэж тооцохгүй юм.

Тэгвэл зохион байгуулагчид 2027 оны наадамд Ямайкийн нэрт гүйгч Усаин Болтын 100 метрийн 9.58 секунд рекордыг эвдвэл $10 саяар байлахаа мэдэгдсэн байна. 

Болт 2009 онд Берлинд болсон Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д түрүүлэхдээ уг амжилтыг үзүүлж байв. 

 

Эх сурвалж: Reuters