СОНГОМОЛ ДЭЭД НАС: Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Г.Хадбаатарын хувилгаан халзан азарга түрүү магнайд хурдлав
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
"Дэлхийн адууны өдөр-2026” зориулсан сонгомол дээд насны морьдын уралдааныг Хүй долоон худагт зохион байгууллаа.
Сонгомол дээд насны морьдын уралдаанд:
- Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Гансүхийн Хадбаатарын хувилгаан халзан азарга түрүү магнайд хурдалж, өнгөлсөөр барианы зурхайд орж ирлээ.
- Завхан аймгийн Яруу сумын уугуул Дашзэвэгийн Дагвадоржийн хурдан хонгор азарга аман хүзүүнд,
- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Дамдинсүрэнгийн Аваадоржийн халтар морь айргийн гуравт,
- Монгол Улсын тод манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн халтар халзан морь айргийн дөрөвт,
- Өвөрхангай аймгийн Уянга сумын Давааноровийн Ганбаатарын соёолон халзан морь айргийн тавд хурдлав.
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
