"ХҮЙ7:2 чиглэлийн тээврийн хэрэгслүүдийг Таван шараас Хүй долоон худаг руу богино эргэлтээр ажиллуулж байна"
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худаг чиглэлд нийтийн тээврийн автобус иргэдэд үнэгүй үйлчилж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар уг чиглэлд зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор "ХҮЙ7:2" чиглэлийн тээврийн хэрэгслүүдийг Таван шараас Хүй долоон худаг руу богино эргэлтээр ажиллуулж байгааг Нийтийн Тээврийн Бодлогын газраас мэдээллээ. Иймд Монгол Улсын Боловсролын Их Сургууль(МУБИС)-аас Хүй долоон худгийг зорих иргэд Таван шар руу М:1 чиглэлд суухыг зөвлөв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
