Улсын заан М.Лхагвагэрэл Завхан нутгаас төрсөн тав дахь ГАРДИ цолтон боллоо
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Үндэсний их баяр наадмын есийн даваанд улсын арслан Б.Орхонбаярт өвдөг шороодсон Завхан аймгийн Яруу сумын харьяат Мөнхтөрийн Лхагвагэрэлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гарди цолын тэмдэг, батламжийг нь гардууллаа.
Ингэснээр тэр Завхан нутгаас төрж буй тав дахь гарди цолтон болж байна. Түүнээс өмнө
- Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьяат Цэдэндамбын Цэрэнпунцаг 1994 онд,
- Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат Махгалын Баяржавхлан 2011 онд,
- Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Батнасангийн Гончигдамба 2013 онд,
- Завхан аймгийн Идэр сумын харьяат Ширбазарын Жаргалсайхан 2014 онд улсын гарди цолтон болж байв.
Одоогоор улсын гарди цолтой 14 бөх бий.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
