Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрснийг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрснийг Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ)-аас сэрэмжлүүллээ.
Тодруулбал маргааш буюу долоодугаар сарын 14-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 25 сантиметр нэмэгдэж, үерийн аюултай түвшинд дөхөх бол Багануур дүүрэг орчимд Хэрлэн гол үерийн түвшинг даван үерлэх хандлагатай байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа иргэдийг
- Голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх,
- Баталгаат зам гүүрээр зорчих,
- Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настанд тавих анхаарал халамжаа сайжруулах
- Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн бол голын ус руу орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
