Хүй долоон худаг орчимд үдээс хойш аадар бороо орно
10:01 2026/07/13
Өнөөдөр Дэлхийн адууны өдрийн нээлт Хүй долоо худагт болно. Мөн энэхүү өдөрт зориулсан олон төрлийн арга хэмжээ болох тул зорин очих наадамчдад Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар(ЦУОШГ)-аас цаг агаарын төлөвийг танилцуулав.
Долоодугаар сарын 13-нд Хүй долоон худаг орчмоор үүлшинэ, үдээс хойш дуу цахилгаантай бороо орно. Агаарын температур хамгийн ихдээ 22 градус дулаан байх нь. Мөн салхи баруун хойноос 6-11 метр секунд байна.
08:15 2026/07/13
Өнөөдөр Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орно
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026 оны долоодугаар сарын 13-ны 08:00 цагаас 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +17...+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27...+32 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +21...+23 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +20...+22 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +19...+21 градус дулаан байна.
10:01 2026/07/13
Өнөөдөр Дэлхийн адууны өдрийн нээлт Хүй долоо худагт болно. Мөн энэхүү өдөрт зориулсан олон төрлийн арга хэмжээ болох тул зорин очих наадамчдад Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар(ЦУОШГ)-аас цаг агаарын төлөвийг танилцуулав.
Долоодугаар сарын 13-нд Хүй долоон худаг орчмоор үүлшинэ, үдээс хойш дуу цахилгаантай бороо орно. Агаарын температур хамгийн ихдээ 22 градус дулаан байх нь. Мөн салхи баруун хойноос 6-11 метр секунд байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
