Шаравын Ванчинхүү арслангаас хойш 76 жилийн дараа Ховд нутгаас УЛСЫН АРСЛАН цолтон төрлөө
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан гурван өдрийн турш Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулагдсан юм.
Энэ удаагийн баяр наадамд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Ховд" дэвжээ, "Аврагч" спорт хорооны бөх, улсын заан Б.Бат-Өлзийд УЛСЫН АРСЛАН цол олголоо.
Ингэснээр Б.Бат-Өлзий Ховд нутгаас 1940 оны баяр наадамд түрүүлснээр улсын арслан цол хүртэж байсан Шаравын Ванчинхүүгээс хойших анхны арслан цолтон болсон юм. Монгол бөхийн ертөнцөд одоогоор нийт 56 улсын арслан цолтон бий. Ш.Ванчинхүү 20 дахь арслан бол отгон нь Б.Бат-Өлзий болж байна.
Тэрбээр мөн улсын наадамд тав шөвгөрсөн амжилтаараа арслан цолтнуудын эрэмбэд Э.Оюунболдын ард, Э.Батмагнай, Ц.Бямба-Отгон нарын урд жагсах боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
