ХӨТӨЛБӨР: Дэлхийн адууны өдрийн нээлтийн арга хэмжээ Хүй долоон худагт болно

Г.Мөрөн, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадмын өнөөдөр(2026.07.13)-ийн хөтөлбөрийг толилуулж байна.

Өнөөдөр Хүй долоон худагт "Дэлхийн адууны өдөр"-ийн албан ёсны нээлт 11:00 цагт эхэлнэ. Мөн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын морин уралдаан, жороо морьдын шигшээ уралдаан болохын зэрэгцээ "Морьтны соёл", "Монгол адууны соёл" зэрэг тусгай үзэсгэлэн гарах юм.

Түүнчлэн морьт харвааны тэмцээн, айраг фестиваль, уурга ташуур шүүрэх тэмцээн зэргээр адууны соёлтой холбоотой олон төрлийн арга хэмжээ Хүй долоон худагт зохион байгуулагдана.

зураг