Архангай аймаг болон 18 сумын цахилгаан хангамжийг бүрэн сэргээлээ

Г.Мөрөн, iKon.mn
2026 оны 7 сарын 13
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:58 2026/07/13

Өвөрхангай аймгийн Хархорин сум болон Архангай аймгийн төвийг холбосон цахилгаан дамжуулах агаарын шугамын намагтай бүсэд байрлах 347 дугаар тулгуур хүчтэй салхи, аадар борооны улмаас хөрс нь сууж, тулгуур булгарч унасны улмаас Архангай аймгийн төв болон 18 сум, суурин газрын цахилгаан эрчим хүчний хангамж түр хугацаанд тасалдаад байсан.

Үүссэн гэмтлийг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Хангайн бүсийн салбарын засварын шуурхай бригад богино хугацаанд бүрэн засварлаж, цахилгаан дамжуулах шугамыг хэвийн ажиллагаанд орууллаа.

08:59 2026/07/13

Хүчтэй салхи, усархаг борооны улмаас цахилгаан дамжуулах шугам унаж, Архангайн төв болон 18 сум суурин тоггүй болжээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Архангай аймгийн Цэцэрлэг хот хооронд дахь 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам(ЦДАШ)-д гэмтэл гарсан байна.

Тодруулбал Архангай аймгийн Цэцэрлэг хотоос 20 км зайд Хужиртын адаг гэдэг газарт өчигдөр орой 19:38 цагт Өвөрхангай аймгийн Хархорин сум Архангай аймгийн төвийг холбосон ЦДАШ-ын намагтай газарт байрласан 347 тулгуур нь байгалийн давагдашгүй хүчин зүйл хүчтэй салхи, усан борооны үйлчлэлээр булгарч унасан гэмтэл гарсан.

Гэмтлийн улмаас Архангайн төв болон 18 сум суурин газрын хэрэглэгчид түр хугацаагаар цахилгаан эрчим хүчээр тасалдаад байна.

Гэмтлийг арилгахаар ЦДҮС ТӨХК-ийн хамт олон засварын бригад шуурхай ажиллаж байна.

Эх сурвалж: ЦДҮС ТӨХК ийн Хангайн бүсийн салбар