ФОТО: Дэлхийн адууны өдрийн нээлт

Г.Мөрөн, iKon.mn
13 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны зургаадугаар сарын 03-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” /World Horse Day/ тогтоолыг хэлэлцэж жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдөр Дэлхийн адууны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байх тухай тогтоолыг баталсан.

Энэ хүрээнд “Дэлхийн адууны өдөр-2026” арга хэмжээг 2026 оны долоодугаар сарын 11-13-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр энэхүү арга хэмжээг албан ёсоор нээж буй бөгөөд төр нийгмийн зүтгэлтнүүд, Монгол Улсад суугаа Элчин сайд нар оролцож байна. Мөн иргэд, олон нийт Хүй долоон худагт хуран цугларчээ.

“Дэлхийн адууны өдөр”-ийн хүрээнд болж буй “Түмэн морьтны их жагсаал”-д оролцохоор улсын хэмжээнд нийт 12,600 морьтон бүртгүүлсэн байна. Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн морьтон олны энэхүү сүрт жагсаал нь Монгол адууны сүр хүч, морьтон ард түмний өв уламжлал, нүүдэлчдийн соёлын гайхамшгийг дэлхий нийтэд таниулсан түүхэн үйл явдлын нэг болж буй.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг