ТЦА: Хүй долоон худагт одоогоор 79,500 орчим тээврийн хэрэгсэл байна

Г.Мөрөн, iKon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүй долоон худаг чиглэлд иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрчимжиж, тодорхой хугацаанд замын хөдөлгөөнд ачаалал үүсэж байна.

Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-наас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хамгаалалт, хөдөлгөөн зохицуулалтын үүргийг  гүйцэтгэж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Хүй долоон худаг чиглэлд нийт 98,015 тээврийн хэрэгсэл нэвтэрч, 18,647 тээврийн хэрэгсэл буцан гарсан, одоогоор 79,500 орчим тээврийн хэрэгсэл тухайн байршилд  байна.

Иймд Иргэд жолооч та бүхэн хөдөлгөөний эрчим ачаалал ихтэй байгааг тооцоолон, замын хөдөлгөөнд оролцоно уу гэж ТЦА-наас зөвлөлөө.