ФОТО: Дэлхийн адууны өдөрт зориулсан бөхийн барилдаанд улсын начин Д.Төрболд түрүүллээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Дэлхийн адууны өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан өнөөдөр Хүй долоон худгийн ногоон дэвжээн дээр боллоо.
Хүчит бөхийн барилдаанд улсын начин Д.Төрболд түрүүлж, аймгийн хурц арслан М.Буяндэлгэр үзүүрлэв.
Улсын начин Д.Төрболд "Түрүүлсэндээ маш их баяртай байна. Ийм сайхан жил урьд өмнө нь үзсэнгүй. Т.Өсөх-Ирээдүй багшийн минь шавь нар, дэвжээний дүү нар маань бүгд төрийн наадмын өндөр даваанд гарлаа. Нутгийн маань зон олон, уул ус түшсэн байх" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
