СОНГОМОЛ ДААГА: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уяач Э.Бат-Эрдэнийн хурдан халзан даага түрүү магнайд хурдаллаа

П.Сайнжаргал, IKON.MN
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Дэлхийн адууны өдөр-2026” зориулсан сонгомол дааганы уралдааныг Хүй долоон худагт зохион байгууллаа. 

Сонгомол дааганы уралдаанд: 

  • Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уяач Эрдэнэбилэгийн Бат-Эрдэнийн хурдан халзан даага түрүү магнайд хурдалж, наадамчин олноо баясгав. 
  • Увс аймгийн Зүүнговь сумын Далайн Батбаярын хурдан бор саарал даагыг Монгол Улсын тод манлай уяач Ш.Бадамжунай уяж, аман хүзүүнд хурдаллаа.
  • Архангай аймгийн Хотонт сумын харьяат тод манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хул даага айргийн гуравт, 
  • Говь-Алтай аймгийн Чандмань сумын уяач Баянжаргалын Мэргэний хурдан бор даага айргийн дөрөвт, 
  • Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Пүрэвсүрэнгийн Энхбатын хурдан хээр даага айргийн тавд тодров.
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав