ФОТО: Анхны ДАЯН АВАРГАА угтан авч буй Өргөн Сэлэнгийнхэн

Н.Эрхбаяр, iKon.mn
10 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан гурван өдрийн турш Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулагдлаа. 

Арав давж түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, "Таван Хан" дэвжээ, "Алдар" спорт хороо, АПУ ХК, Атар Трейд ХХК-ийн бөх улсын арслан Б.Орхонбаярт Ерөнхийлөгчийн зарлигаар ДАЯН АВАРГА цол олгосон билээ. 

Ийнхүү тэрбээр Өргөн Сэлэнгэ нутгаас төрж буй хоёр дахь АВАРГА цолтон болж байна. Мөн Сэлэнгэ аймгаас төрсөн анхны ДАЯН АВАРГА цолтой бөх болж буйгаараа онцлог.

Түүний өмнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, "Таван Хан" дэвжээ, "Аврагч" спорт хорооны бөх Монгол Улсын Гавьяат Тамирчин Г.Эрхэмбаяр 2013 онд  улсын аварга цолд хүрч байжээ. 

ФОТО: