Тарвага агнахгүй, түүхий эд болон махтай нь харьцахгүй байхыг АНХААРУУЛАВ
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
Тарваган тахлаас урьдчилан сэргийлэхийг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ)-өөс анхаарууллаа.
Тарваган тахал нь хүний амь насанд аюултай халдварт өвчин бөгөөд дараах үндсэн замуудаар халдварладаг.
Энэ төрлийн тахал хэрхэн дамждаг вэ?
- Шууд хавьтлын зам – Өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх үед болон өвчтэй хүнийг хамгаалах хэрэгсэлгүй асарч, халдвартай эд зүйлстэй хүрэлцэхэд халдвар авна.
- Дам халдварын зам – Халдвартай мэрэгч амьтдын бөөс, бүүрэг, хачигт хазуулснаар халдварлана.
- Агаар дуслын зам – Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс бусдад амьсгалын замаар халдвар дамжина.
- Хоол хүнсний зам – Өвчилсөн тарваганы түүхий эд, дутуу болгосон мах, махан бүтээгдэхүүн хэрэглэснээр халдвар авах эрсдэлтэй.
Тарвага агнахгүй, түүхий эд болон махтай нь харьцахгүй, өвчтэй болон сэжигтэй амьтан, хүнтэй хамгаалах хэрэгсэлгүй ойртохгүй байх нь тарваган тахлаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
