ФОТО: Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд чимгийн үнэмлэх гардуулав
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
"Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-д заасны дагуу шөвгөрсөн бөхчүүдэд өнөөдөр чимгийн үнэмлэх гардууллаа.
- Найм даван шөвгөрсөн Дархан аварга Н.Батсуурьт “Баатар зоригт”,
- Долоо даван шөвгөрсөн Улсын арслан Э.Батмагнайд “Саруул сайжрах”,
- Зургаа даван шөвгөрсөн Улсын арслан Ц.Содномдоржид “Өнөд амгалант”,
- Улсын арслан Э.Оюунболдод “Үнэн зоригт”,
- Улсын заан Д.Хүдэрбулгад “Үнэн зоригт”,
- Улсын заан С.Сүхбатад “Үнэн зоригт”,
- Улсын харцага Э.Дашид “Үнэн зоригт”,
- Тав даван шөвгөрсөн Улсын харцага Т.Бэгзсүрэнд "Өсөх идэр"
- Улсын начин Б.Сосорбарамд “Өсөх идэр” чимэг олгосон гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
