ФОТО: Хот орчимд 40-50 метрийн өргөнтэй урсаж буй СЭЛБЭ гол дагуух түшиц хана, тохижилтын ажил

М.Батчимэг, ikon.mn
2 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Натурын гүүрнээс урд талын төмөр замын гарам хүртэл хийж буй үерийн хамгаалалтын түшиц ханын ажил болон тус хавийн тохижилтын ажлын явц 75 хувьтай үргэлжилж байна. 

Нийслэлийн энэ оны төсвөөс Сэлбэ голын далангийн тохижилтод нийт ₮6.2 тэрбумыг зарцуулахаар батлаад буй. Нийт 8,378 м.кв орчим талбайг тохижуулах төлөвлөгөөтэйгөөс одоогийн байдлаар 3,000 гаруй м.кв талбай буюу Натурын гүүрнээс урагш талбайн тохижилтыг хийж байгаа юм байна. 

Ногоон байгууламжийн ажил 14 хоногийн өмнө эхэлсэн бөгөөд голын дагуу суулгасан үрсэлгээ соёолоод 7 хонож байгаа  ба 21 хоногийн дараа зүлэг бүрэн ургаж дуусах аж. 

Яагаад түшиц хана хийсэн бэ? 

  • Сэлбэ голын урсгал эхэн хэсэгтээ 160-200 метрийн өргөнтэй байдаг бол хот орчимд 40-50 метрийн өргөнтэй болсон байна. Иймд 2023 онд усанд автсан БЗД-ийн 43 дугаар хороо орчмын нэгэнт баригдсан барилгуудыг буулгах боломжгүй тул  үерийн түшиц хана бүхий хамгаалалтын байгууламжийг 2024 оны зургаадугаар сараас эхэлсэн барьж эхэлсэн юм. 
  • Уг хамгаалалтын түшиц хана нь ирээдүйд болох эрсдэлээ бүрэн хамгаалах хүчин чадалтай буюу 1966 онд болсноос их хэмжээний үерийг даах чадвартай, түүнээс давсан 70 см нөөц зайтай, 1.4 км урт, 4.5 метрийн өндөртэй юм байна. 
  • Эргэн сануулахад 2023 оны долдугаар сарын 4-нд S'Outlet дэлгүүрийн орчимд буусан үерээр Сэлбэ голын хуучин үерийн далан нь секундэд 45 м.куб усыг хүлээж авч чадаагүй байдаг. Харин шинэ түшиц хана бүхий үерийн байгууламж нь ойролцоох байшингуудын суурь болон иргэдийн эд хөрөнгийг усанд автуулахаас сэргийлж, секундэд 159 м.куб хөндлөн огтлол дээр ус урсаж ирэхэд барьж дийлэхээр байхуйц инженерийн тооцоололтой баригдсан байна. 

ЯАГААД тус орчмын бургасыг авч, голын голдиролыг түр өөрчлөн боржин чулуу дэвссэн зэрэг уг ажлын тухай нарийн тооцоо судалгааны талаар дэлгэрэнгүй нийтлэлийг уншихыг хүсвэл ЭНД ДАРНА УУ. 


Өнгөрсөн онд түшиц ханын ажлыг хийж буй мэргэжилтнүүд  "Буянгийн замын урд буюу S'Outlet дэлгүүрийн буурины хэсэг нам дор газар учраас хана хэт өндөр мэт харагдаж байгаа. Далангийн гадна талаар шороон дүүргэлт хийгдэж, бүтээн байгуулалт дууссаны дараа өндөр харагдахгүй, олон нийтийн хүсэж буй нийтийн хэрэгцээнд тохирсон тав тухтай орон зай болно" гэж байсан юм. 

Иймд 2026.05.27-ны байдлаар хийгдээд буй тохижилтын хэсгээс хүргэж байна. 

ФОТО: