Үүр гол ОЖД-аас, Бэлтэс гол үерийн түвшнээс тус тус 20 см давсан байна
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
2026 оны тавдугаар сарын 28-ны өдрийн байдлаар үерийн эрсдэлтэй голуудын мэдээллийг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
- Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдэж, Үүр гол олон жилийн дундаж түвшнийг 20 см, Бэлтэс гол үерийн түвшнийг 20 см давжээ.
- Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчимд үерийн түвшнийг 7 см давсан хэвээр байна.
Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
