ФОТО: 26 жилийн дараа давтагдсан дархан аваргын НҮНЖИГ түмэн олныг баясгав

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадмын есийн даваанд дархан аварга Н.Батсуурь улсын заан Б.Бат-Өлзийг амлан авсан юм. Гэхдээ дархан аварга Н.Батсуурь элэг бүсээ шууд тайлж өгснөөр Б.Бат-Өлзий арслан цолын болзол хангасан билээ.

Баяр наадмын өндөр даваанд дархан аварга цолтон улсын заанд элэг бүсээ тайлж өгсөн тохиолдол одоогоос 26 жилийн өмнө болж байв. Тодруулбал 2000 оны баяр наадмын шөвгийн дөрөвт дархан аварга Б.Бат-Эрдэнэ тухайн үеийн гурван залуу заан буюу Б.Гантогтох, А.Сүхбат, Г.Өсөхбаяр нараас Б.Гантогтохыг амласан ч шууд элэг бүсээ тайлсан байдаг.

Үүнээс өмнө Б.Бат-Эрдэнэ аварга төрийн наадамдаа 11 удаа, ингэхдээ 1992 оноос хойш найман жил дараалан түрүүлээд байсан юм. Б.Гантогтох төрийн наадмын үзүүр түрүүнд анх удаагаа үлдээд заан А.Сүхбатад унаснаар зургаан залуу заанаас анхны арслан мэндэлж байлаа.

Дархан аварга Н.Батсуурь элэг бүсээ тайлсанд үзэгч олон уухайлан дэмжиж, сэтгэгдлээ илэрхийлсэн юм. 

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг