Улсын арслан Б.Орхонбаяр аймгийн начин Б.Сундуйжаваар НАЙМ давж, их шөвгийн дөрөвт үлдэв
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан наймын даваагаар үргэлжилж байна.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, "Таван Хан" дэвжээ, "Алдар" спорт хороо, АПУ ХК, Атар Трейд ХХК-ийн бөх улсын арслан Б.Орхонбаяр улсын заан цолын болзол хангасан Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, аймгийн начин Б.Сундуйжаваар НАЙМ давж, их шөвгийн дөрөвт үлдлээ.
Улсын арслан Б.Орхонбаяр өвдөг шороодсон аймгийн начин Б.Сундуйжав УЛСЫН ЗААН цолтон болж байгаа юм.
Одоогийн байдлаар их шөвгийн дөрөвт дархан аварга Н.Батсуурь, улсын арслан Б.Орхонбаяр нар үлдээд байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
