Улсын начин Л.Энхсаруул, аймгийн начин Б.Сундуйжав нар УЛСЫН ЗААН цолын болзол хангалаа

Н.Эрхбаяр, iKon.mn
25 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан долоогийн даваагаар үргэлжилж байна. 

Энэ даваанд хоёр бөх цолоо ахиулж, УЛСЫН ЗААН цолын болзол хангалаа. 

Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын начин Л.Энхсаруул Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Ц.Содномдоржоор долоо давж улсын заан боллоо.

Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, аймгийн начин Б.Сундуйжав Хөвсгөл аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Э.Оюунболдоор долоо давж, 22 насандаа УЛСЫН ЗААН цолын босго алхлаа. 

Одоогийн байдлаар улсын арслан Э.Батмагнай, улсын заан Б.Бат-Өлзий нар өрсөлдөгч бөхөө даваад байна. Түүнчлэн Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий цолоо баталж буй нь энэ юм.

Аймгийн начин Б.Сундуйжав улсын заан цол авч барилдааны агшин:

зураг