Улсын заан Б.Бат-Өлзий УЛСЫН АРСЛАН цолын болзол хангаж, түрүү үзүүр булаалдахаар боллоо

Н.Эрхбаяр, iKon.mn
47 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан есийн даваагаар үргэлжилж байна.

Увс аймгийн Ховд сумын харьяат, "Увс Нуур" дэвжээ, "Сүлд" спорт хороо, "Хемон Констракшн" ХХК-ийн бөх Монгол Улсын Дархан аварга Н.Батсуурь Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Ховд" дэвжээ, "Аврагч" спорт хорооны бөх, улсын заан Б.Бат-Өлзийд элэг бүсээ тайлж өглөө.

Ингэснээр улсын заан Б.Бат-Өлзий УЛСЫН АРСЛАН цолын болзол хангаж, түрүү үзүүр булаалдахаар үлдлээ.