ФОТО: Улсын ХАРЦАГА цолыг гурван бөх хүртэж, гурван бөх ЗААНЫ болзол биелүүлэв

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны долоогийн даваа өндөрлөлөө.

Ховдын хүчит заан Б.Бат-Өлзий энэ даваанд хамгийн түрүүнд учраагаа хаясан юм. Энэ жил 34 настай заан маань улсын баяр наадамдаа тав дахиа шөвгөрч буй. Хашир заан 2022 онд долоо давснаас хойш анх удаагаа цолоо баталж байна. Тэрбээр шинээр харцага цолын болзол биелүүлсэн, аймгийн арслан Ө.Батсуурийг таллаж давсан билээ.

Түүний дараа улсын арслан Э.Батмагнай Архангайн өөр нэг бөх, улсын начин Э.Мөнхжаргалыг илүүрхэн хаяснаар улсын наадамдаа хоёр дахь удаагаа дараалан долоо давж байна.

Завханы аймгийн начин Б.Сундуйжав улсын арслан Э.Оюунболдыг өвдөглүүлээд аймгийн цолтноос шууд зааны болзол биелүүлэв. Улсын баяр наадамдаа анх удаа хүч үзэж буй 22 настай тэр ийнхүү начин, харцага цолыг алгасаад зааны эгнээнд орж ирсэн юм.

Увсын өсөх идэр начин Л.Энхсаруул улсын арслан Ц.Содномдоржоор долоо давснаар шууд заан цолд хүрлээ. 

Улсад түрүүлэх зорилготой Б.Орхонбаяр арслан шинээр харцага болсон Булганы Б.Түвшинтөгс начинтай 43 минут барилдсаны эцэст давав.

Идэр заан М.Лхагвагэрэл гурван бөхөөс ижил цолтой С.Сүхбатыг амласан. Хүч шавхсан залуу заануудын барилдаанд Завханы заан илүүрхсэн юм.

Энэ даваанд шинээр харцага цолын болзол биелүүлсэн зургаа, харцага цолоо баталсан нэг бөх цолоо ахиулахын төлөө барилдав. Дундговийн Э.Даш харцага барьц тавилцах агшинд шийдсэн мэхээ хийсэн ч дархан аваргын "хараа"-г гүйцсэнгүй. 

Долоогийн даваанд тунасан заан Д.Хүдэрбулга, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар цаг шахам барилдаад Хэнтийн арслан шууд зааны болзол биелүүлсэн гурав дахь бөх боллоо.

Ийнхүү улсын начин Б.Түвшинтөгс, Э.Мөнхжаргал, аймгийн арслан Ө.Батсуурь нар энэ цаг мөчөөс улсын харцага гэж дуудуулах боллоо. Харин улсын өсөх идэр начин Л.Энхсаруул, аймгийн хурц арслан Д.Алтанцоож, аймгийн начин Б.Сундуйжав нар гарди цолын төлөө барилдах юм.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг