ФОТО: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар даага хөтөллөө
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Энэ жилийн баяр наадмаар тав давсан 14 бөхөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх улсын начин цолын зарлиг уншлаа.
Монголын Залуучуудын Холбооноос тухайн жилийн наадмын хамгийн залуу начинд даага бэлэглэдэг уламжлалтай. Энэ жилийн баяр наадмаар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн хурц арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар хамгийн залуу начин болов.
Тэрбээр 2003 оны зургаадугаар сарын 30-нд төрсөн. Өдгөө 23 настай юм.
Сүүлийн 32 жилд даага хөтөлсөн залуу начнууд
- 1994 - Д.Сумъяабазар - 20 настай
- 1995 - Ц.Баянмөнх - 23 настай
- 1996 - О.Одгэрэл - 24 настай
- 1997 - Г.Элбэг - 23 настай
- 1998 - Б.Ганбат - 21 настай
- 1999 - Д.Сэржбүдээ - 22 настай
- 2000 - Б.Одхүү - 23 настай
- 2001 - Х.Мөнхбаатар - 19 настай
- 2002 - Д.Азжаргал - 23 настай
- 2003 - Ж.Гансүх - 23 настай
- 2004 - Т.Энхтуяа - 21 настай
- 2005 - Д.Батболд - 25 настай
- 2006 - М.Өсөхбаяр - 22 настай
- 2007 - Ж.Бат-Эрдэнэ - 23 настай
- 2008 - Ш.Тогтохбаяр - 28 настай
- 2009 - Ц.Содномдорж - 22 настай
- 2010 - Б.Заяамандах - 22 настай
- 2011 - А.Батмөнх - 22 настай
- 2012 - Б.Сугаржаргал - 22 настай
- 2013 - Т.Баасанхүү - 23 настай
- 2014 - Б.Бадамсүрэн - 24 настай
- 2015 - Э.Даш - 23 настай
- 2016 - Д.Анар - 23 настай
- 2017 - Б.Серик - 23 настай
- 2018 - Б.Даваа-Очир - 24 настай
- 2019 - Б.Орхонбаяр - 21 настай
- 2020 - О.Мөнх-Эрдэнэ - 25 настай
- 2022 - Э.Батмагнай - 22 настай
- 2023 - Л.Отгонбаатар - 30 настай
- 2024 - Г.Дармаажанцан - 24 настай
- 2025 - М.Бямбадорж - 34 настай
- 2026 - Н.Амгаланбаатар - 23 настай
ФОТО
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
