ШАГАЙН ХАРВАА: Дорноговь аймгийн харьяат Батбаярын Баттулга ахлагчтай "Номт Даншиг" баг түрүүллээ
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн үндэсний их баяр наадмын шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн харваанд 106 багийн 848 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм.
- ТЭРГҮҮН БАЙРТ -Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул МУ-ын үлэмж дархан мэргэн, спортын мастер Батбаярын Баттулга ахлагчтай Хилчин спорт хороо, Номт даншиг ХХК, Хеттрик групп, Монголын төмөр зам ТӨХК-ийн баг
- ДЭД БАЙРТ -Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул МУ-ын гарамгай мэргэн, спортын мастер Чойжилын Буянжаргал ахлагчтай "Алтанговь транс" ХХК-ийн баг
- Гутгаар байр: -Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын уугуул Аймгийн гоц мэргэн Аюурзанын Ариунгэрэл ахлагчтай Сүлд спорт хороо, Эхлэл групп, Өндөрлөг бүрэг ХХК-ийн баг
- Шагналт дөрөвдүгээр байрт -Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул МУ-ын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Бавуугийн Түвшинбаяр ахлагчтай "Их говийн үндэстэн" ХХК-ийн баг
- Шагналт байр: - Архангай аймгийн Хайрхан сумын уугуул МУ-ын үлэмж дархан мэргэн, спортын мастер Сундуйсүрэнгийн Ямааранз ахлагчтай АПУ ХК, Алдар спорт хорооны баг
- Шагналт байрт: - Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул аймгийн Гоц мэргэн Лхамсүрэнгийн Алтангэрэл ахлагчтай "Ивээлт баян буурал" ХХК-ийн баг
- Шагналт байрт: - Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул аймгийн Гоц мэргэн Батчулууны Бямбабаатар ахлагчтай "Рок гранд" ХХК-ийн баг
- Шагналт байрт: - Дархан-Уул аймгийн Дархан сумын уугуул аймгийн гоц мэргэн Лувсанцэрэнгийн Эрдэнэсан ахлагчтай Малчин телевиз, "Аппалуза" ХХК-ийн багууд тус тус шагналт байрт шалгарлаа.
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
