ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин мэндчилгээ ирүүлжээ.

Тэрбээр мэндчилгээндээ “Хүндэт ноён Ерөнхийлөгч өө. Монголын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан халуун дотно мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.

Орос, Монгол Улс найрсаг, сайн хөршийн харилцаатай. Бүх салбарын үр өгөөжтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх нь манай ард түмний ашиг сонирхолд бүрэн нийцэж байгаа бөгөөд бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг хангахад тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна.

Танд эрүүл энх, ололт амжилт, Монголын ард иргэдэд аз жаргал, хөгжил цэцэглэлт хүсэн ерөөе” гэжээ.

 

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар