Зураг
Зураг

"Түрээслээд өмчлөх байранд хамруулна хэмээн залилж байна. Бүртгэлийн албан ёсны мэдээллийг ХББОСЯ болон ТОСК ТӨХХК-ийн цахим хуудсанд байршуулна"

М.Батчимэг, ikon.mn
5 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түрээслэх, түрээслээд өмчлөх “Солонго-1, 2” орон сууцны хорооллын сонгон шалгаруулалт аравдугаар сард явагдаж, 2026 онд багтаан иргэдийг орон сууцанд нь оруулна гэдгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын  сайд Э.Бат-Амгалан мэдээллээ. 

Тэрбээр "Бичиг цаасны ажил нэлээдгүй байгаа. Холбогдох газруудтайгаа үүрэг даалгавар өгөөд аравдугаар сардаа багтаагаад сонгон шалгаруулалтаа явуулна. Засгийн газрын хуралдаанаар оруулж журамд өөрчлөлт оруулах тогтоолын төслүүд бэлдэж байгаа. 

Түрээслэх болон дотроо хоёр хувилбартай түрээслээд өмчлөх мөн хамтын өмчлөлийн хэлбэр зэрэг иргэдийн орлогод нийцсэн олон төрлийн бүтээгдэхүүн гаргахаар судалгааны ажлаа хийгээд явж байна.

Улсын комисс хүлээж авсан. Гүйцэтгэгч компани гадна гэрэлтүүлэг, замын ажлаа хийж байна. Аравдугаар сарын 15 буюу энэ долоо хоногт дуусна гэсэн төлөвлөгөөтэй байна. Энэ ондоо багтааж айлуудаа оруулна. Метр квадратын үнэ эцэслэгдээгүй байна" гэв. 

Түүнчлэн “Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч байгаа ба албан ёсны эх сурвалжгүй энэ төрлийн мэдээлэлд итгэж, захиалга өгөх зэрэг аливаа үйлдэл хийхгүй байхыг иргэддээ сэрэмжлүүллээ. 

Бүртгэл эхлэхтэй холбоотой албан ёсны мэдээллийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон "ТОСК" ТӨХХК-ийн цахим хуудсанд байршуулна гэв. 

Төрийн өмчит орон сууцыг түрээслэх, түрээслээд өмчлөх нөхцөлтэй сонгон шалгаруулалт хэрхэн явах талаар мэдээллийг ЭНД ДАРЖ УНШИНА УУ.