Энэ намар ХҮРЭН БААВГАЙ суурьшлын бүсэд ойртсон байршлууд
Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон иргэдээс ирүүлсэн мэдээлэлд үндэслэн 2026 оны намар хүрэн баавгай үзэгдсэн байршлуудыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Шинжлэх ухааны академи /ШУА/-ийн Биологийн хүрээлэн хамтран нэгтгэн зурагжуулсныг хүргэж байна.
Уур амьсгалын өөрчлөлт, хоол тэжээлийн хомсдол зэрэг хүчин зүйлээс шалтгаалан хүрэн баавгай үндсэн тархац нутгаасаа шилжин, айл өрх, зуслан, суурьшлын бүсэд үзэгдэх тохиолдлууд бүртгэгдэж байгаа тул иргэд, малчид сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Монгол оронд газар зүйн хувьд салангид хүрэн баавгайн 4 популяци байдаг бөгөөд:
- Хөвсгөл,
- Хэнтийн нурууны зүүн бие,
- Монгол Дагуурын хээрийн Улз, Онон гол,
- Монгол Алтайн баруун хойд хэсэг,
- Их Хянганы салбар уулс зэрэг тайга, ойт уулсаар тархжээ.
- Хүрэн баавгай өөрсдийн үндсэн тархац нутгаас 130-200 км хол зайтай Дорнод Монголын уулын хээр, голын хөндийд хааяа нэг тохиолддог байна.
Зурагт үзүүлсэн мэдээллээс хүрэн баавгай нь Монголын хойд, төвийн ойт болон ойт хээрийн бүсүүдэд илүү үзэгджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
