Хэрэглээ бүрд үнэ цэн нэмэх Beep Classic виртуал кредит карт зах зээлд нэвтэрлээ
“Финко Капитал ББСБ” ХХК нь харилцагчдынхаа өдөр тутмын санхүүгийн хэрэгцээнд нийцсэн Beep Classic виртуал кредит картыг “Бонум” ХХК-тай хамтран зах зээлд нэвтрүүллээ. Beep Classic нь олон улсын Mastercard төлбөрийн сүлжээгээр гүйлгээ хийх боломжтой виртуал кредит карт юм.
Харилцагчид Beep Classic кредит картаар худалдан авалтаа илүү ухаалгаар удирдаж, хэрэглээнээсээ урамшуулал, хэмнэлт хүртэх боломжтой. Түүнчлэн, картаа Apple Pay болон Google Pay-д холбож биет карт авч явах шаардлагагүйгээр дотоод, гадаадад төлбөр тооцоогоо хялбар, шуурхай, найдвартай гүйцэтгэж, хэрэглээ болон эргэн төлөлтөө Beep Wallet аппликэйшнээр удирдана.
iPhone, Apple Watch болон Google Pay дэмждэг Android төхөөрөмжөөрөө NFC технологид суурилсан контактгүй төлбөр хүлээн авдаг худалдаа, үйлчилгээний цэгүүдэд болон цахим худалдааны сайтуудаар худалдан авалт хийх боломжтой.
Шинэ картын нээлтийн урамшуулал
Beep Classic картын харилцагчид хамтрагч байгууллагуудад хийсэн худалдан авалтдаа 20% хүртэлх буцаан олголт авах боломжтой.
Урамшууллын хугацаа: 2026.10.11–2026.12.31
(Буцаан олголтын хувь хэмжээ болон үйлчлэх нөхцөл хамтрагч байгууллага бүрд ялгаатай)
Салбарт очихгүйгээр цахимаар картаа нээлгээрэй
Beep Wallet аппликэйшнээр дамжуулан зээлийн эрхийн хэмжээгээ цахимаар шалгуулж, 5,000,000 төгрөг хүртэлх эрхийн хүрээнд виртуал картаа нээн ашиглах боломжтой. Карт нээхэд салбарт биечлэн очих шаардлагагүй.
Хялбар хэрэглээ, төлбөрийн найдвартай хамгаалалт
Apple Pay болон Google Pay нь төлбөр тооцоог хурдан шуурхай гүйцэтгэхийн зэрэгцээ харилцагчийн төлбөрийн мэдээллийг өндөр нууцлалтайгаар хамгаалдаг. Тухайлбал, Apple Pay-ээр төлбөр хийх үед картын бодит дугаарыг худалдаа эрхлэгчид дамжуулахгүйгээр, төхөөрөмжид зориулсан тусгай дугаар болон гүйлгээний хамгаалалтын мэдээллийг ашиглан баталгаажуулдаг.
Түүнчлэн, төхөөрөмжийн баталгаажуулалт нь зөвшөөрөлгүй гүйлгээ хийгдэх эрсдэлээс сэргийлэх бөгөөд харилцагч та төхөөрөмжийнхөө нууц код болон аюулгүй байдлын тохиргоог идэвхтэй байлгаж, картаа зөвхөн өөрийн хяналтад ашигласнаар найдвартай хамгаалагдсан төлбөрийн үйлчилгээг тасралтгүй авах боломжтой.
Apple Pay болон Google Pay-д холбох зааврыг ЭНД дарж үзнэ үү.
Цахим санхүүгийн үйлчилгээний шинэ боломж
“Финко Капитал ББСБ” ХХК нь технологид суурилсан, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг хөгжүүлж, харилцагчдынхаа хэрэгцээнд нийцсэн ухаалаг шийдлүүдийг хүргэхийг зорьдог. Beep Classic виртуал кредит картыг Apple Pay болон Google Pay-д холбон ашиглах боломж нь зээлийн үйлчилгээ болон цахим төлбөр тооцоог нэгтгэж, харилцагчдад хялбар, шуурхай үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж байна.
Beep Wallet аппликэйшнийг татан авч, зээлийн эрхээ шалгуулаарай.
👉 Beep Wallet аппликэйшн татах: finco.mn/app
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
