170 гаруй бизнес нэг дор: UG Motors автомашин & мобилити цогцолбор нээгдлээ
Улаанбаатар хот — Автомашин худалдан авах, санхүүжүүлэх, даатгуулах, засвар үйлчилгээ авах зэрэг автомашинтай холбоотой үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн UG Motors автомашин & мобилити цогцолбор Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаагаа эхлүүллээ.
“Уранган групп” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан тус цогцолбор нь 25,000 м² талбайтай, 550 автомашины багтаамжтай бөгөөд өнөөдрийн байдлаар автомашины худалдаа, сэлбэг, засвар үйлчилгээ, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 170 гаруй бизнес эрхлэгчийг нэг дор төвлөрүүлээд байна.
UG Motors-ийн гол онцлог нь автомашин худалдаалахаас гадна хэрэглэгчийн худалдан авалтын дараагийн хэрэгцээг нэг дор шийдэхэд оршиж байна. Тус төвд шинэ болон хуучин автомашины худалдаа, банк, ББСБ, лизинг, даатгал, нотариат, засвар үйлчилгээ, сэлбэг, авто тоноглол зэрэг үйлчилгээнүүд нэг дор байрлажээ.
Тус цогцолбор нь Ази, тэр дундаа Хятадын автомашины худалдааны салбарт түгээмэл хэрэглэгддэг 6S загварыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бөгөөд автомашины худалдаа, үйлчилгээ, trade-in, санхүүжилт, даатгалын үйлчилгээг нэг дор холбосон концепцийг Монголын зах зээлд нэвтрүүлж байна.
“UG Motors бол зөвхөн автомашин худалдаалдаг газар биш. Автомашинтай холбоотой хэрэгцээг нэг дор шийдэх мобилити экосистемийг бий болгох зорилготой.”
Цаашид UG Motors нь Хятадаас PHEV болон EV автомашин шууд импортлох UG Mobility чиглэл, цахилгаан автомашины цэнэглэх станц, trade-in үйлчилгээ болон тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээг хөгжүүлэхээр төлөвлөж байна.
GRAND Opening — 10-р сарын 16
UG Motors-ийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа аравдугаар сарын 16-нд болно. Нээлтийн арга хэмжээг уламжлалт ёслолоор хязгаарлахгүйгээр AUTO RUNWAY шоутай хослуулж байгаа нь энэ удаагийн арга хэмжээний гол онцлог юм.
Автомашин, технологи, загвар, энтертайнментыг нэг дор хослуулах AUTO RUNWAY шоу нь UG Motors-ийн шинэ концепцийг олон нийтэд танилцуулах нээлтийн гол хэсэг болох юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
