Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 17.08 их наяд төгрөг боллоо
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт хувьцаат компаниудын зах зээлийн нийт үнэлгээ 2026 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хаалтын ханшаар оны эхнээс 23 хувиар өсөж, 17.08 их наяд төгрөгт хүрснээр түүхэн дээд амжилт тогтоолоо.
Зах зээлийн үнэлгээний өсөлтөд "Хаан банк" ХК-ийн зах зээлийн үнэлгээ 3.87 их наяд төгрөг, "Тавантолгой" ХК-ийн зах зээлийн үнэлгээ 3.14 их наяд төгрөгт хүрсэн нь гол нөлөө үзүүлсэн бөгөөд эдгээр үзүүлэлт нь нийт үнэлгээний 41 орчим хувийг бүрдүүлж байна.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
