Зураг
Зураг

"УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргыг сонгох хуралд Х.Баттулга гишүүн ганцаараа ирээгүй байна" гэв

Н.Эрхбаяр, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь Ардчилсан намын бүлэг шинэ даргаа сонгохоор Төрийн ордонд өнөөдөр хуралдаж байна. Бүлгийн даргад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Түвшин нар өрсөлдөж байгаа бөгөөд санал хураалтаар нэгийг нь сонгох юм. 

Ардчилсан намын бүлгийн даргын албан тушаалаа өгч буй О.Цогтгэрэл энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэрбээр "Намын ажлын ачаалал их, томоохон сонгуулиуд ойртож байгаа учраас бүлгийн даргаа шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ардчилсан намын бүлгийн 42 гишүүнээс 41 нь өнөөдрийн хуралд ирсэн. Х.Баттулга гишүүн ганцаараа ирээгүй байна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Түвшин нарын хувьд УИХ дахь Ардчилсан намын бүлгийг зангидаад аваад явах бүрэн дүүрэн боломжтой нэр дэвшигчид. Х.Тэмүүжин гишүүн туршлагатай, хуульч хүн. Б.Түвшин залуу гишүүн ч гэлээ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бүлэг дотор өөрийн байр суурь нь тодорхой, эдийн засагч суурьтай хүн. Тиймээс гурав дахь хүн нэр дэвшихгүйгээр энэ хоёр хүн дээр нууц санал хураалт явагдаж байна" гэв.