"Монгол орныг тойрон аялж, үзэсгэлэнт байгаль, та бүхний гайхалтай зочломтгой занг мэдэрнэ гэдэг нэр төрийн хэрэг байлаа"
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс(ИБУИНХУ)-аас Монгол Улсад суух Элчин сайдаар ажиллах хугацаа нь өндөрлөж буй хатагтай Фиона Блайт монголчуудад хандан талархлаа илэрхийллээ.
Тэрбээр "ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаар гурван жил ажиллаад танай сайхан орноос буцах цаг маань ирсэнд гунигтай байна. Энэ хугацаанд Их Британи болон Монгол Улсын харилцааг бэхжүүлэхийн төлөө ажиллаж буй олон хүн, байгууллагуудтай танилцах завшаан тохиосон билээ. Та бүхний хийж буй ажил үйлс бол бидний түншлэлийн үндэс суурь юм.
Монгол орныг тойрон аялж, үзэсгэлэнт байгаль, газар нутаг, та бүхний гайхалтай зочломтгой занг мэдэрнэ гэдэг нэр төрийн хэрэг байлаа" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
