ОБЕГ: Осолдогчийн талаас хөдөлгөөн, шуум сонсогдохгүй байна
12:52 2026/05/29
Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн өрөмдлөгийн цооногт унасан гурван настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байгааг ОБЕГ-аас мэдээллээ.
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням хэлэхдээ "Өчигдөр орой 22:00 цагт техник хэрэгслийг хамгийн доод цэгтээ тактикийн түвшинд аваачсан. Хамгийн сүүлд авсан мэдээллээр 5 метр ухсан.
Осолдогчийн талаас хөдөлгөөн шуум байхгүй байна. Хөрсний байдал нягт ихтэй, шаварлаг, зарим газраа хайргатай усархаг байна.
Ослын голомтод ОБЕГ-ын харьяа Уул уурхайн 09 дүгээр анги, Төв аймгийн Онцгой байдлын газар болон орон нутгийн Цагдаагийн газар, холбогдох байгууллагын нийт 90 хүн, 22 автомашин, 29 нэр төрлийн 138 багаж хэрэгсэлтэйгээр ажиллаж байна" гэв.
19:02 2026/05/28
Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн өрөмдлөгийн цооногт унасан гурван настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Тухайн цооногийн зэргэлдээх ухаж байгаа нүхний өргөн 35 метр, урт 70 метр бөгөөд 3 дамжлагатай шатлан ухаж, нийт 32 метр орчим ухаад байгаа юм байна.
Ослын голомтод Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г. Эрдэнэбатаар ахлуулсан 48 хүн, 28 автомашин, 20 тусгай зориулалтын техник, хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж.
Мөн ОБЕГ-ын Шуурхай штабаас удирдлага, зохион байгуулалтаар тогтмол хангаж байгаа юм байна.
Хүүхэд цооногт унаснаас хойш 29:20 цаг, ажиллагааг эхлүүлснээс хойш 24:03 цаг болж байгаа бөгөөд маркшейдерийн мэргэжилтнүүд нарийвчилсан хэмжилт хийж, могойн нүд камер ашиглан цооногт доргилт өгч байгаа эсэхийг тогтмол хянаж байна гэв.
12:52 2026/05/29
Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн өрөмдлөгийн цооногт унасан гурван настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байгааг ОБЕГ-аас мэдээллээ.
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням хэлэхдээ "Өчигдөр орой 22:00 цагт техник хэрэгслийг хамгийн доод цэгтээ тактикийн түвшинд аваачсан. Хамгийн сүүлд авсан мэдээллээр 5 метр ухсан.
Осолдогчийн талаас хөдөлгөөн шуум байхгүй байна. Хөрсний байдал нягт ихтэй, шаварлаг, зарим газраа хайргатай усархаг байна.
Ослын голомтод ОБЕГ-ын харьяа Уул уурхайн 09 дүгээр анги, Төв аймгийн Онцгой байдлын газар болон орон нутгийн Цагдаагийн газар, холбогдох байгууллагын нийт 90 хүн, 22 автомашин, 29 нэр төрлийн 138 багаж хэрэгсэлтэйгээр ажиллаж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



